УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр
2017.02.08

Ж.Энхбаяр: Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх ажил энэ жилдээ багтах ёстой

Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар холбогдох байгууллагуудын мэдээлэл сонслоо.

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр: Хот гэдэг өөрөө дээд зэрэглэлийн төлөвлөлт, цэвэр мэргэжлийн инженэрчлэл дэг журам сахилга бат, өөрийн гэсэн өвөрмөц соёл иргэдийн хамтын амьдрал иргэн төр хооронд эрх үүргийн маш тодорхой ойлгомжтой ийм л гэрээн дээр тогтох ёстой л доо.

Тэгэхээр эрхэм дарга нарт манай мэргэжлийн засгийн газрын БОАЖЯ-ны сайд Д.Оюунхорол БХБЯ-ны сайд Д.Мөнхбаяр маань өөрөө хотын инженер байсан хүн өнөөдрийн Улаанбаатар хотын захирагч С.Батболд та гуравт бид хариуцлага тооцно. 2017 ондоо багтаж энэ ажил эхлэх ёстой. Олон арван жил ярьсан. Улаанбаатар хотын иргэд шаардаж байгаа. Үндсэн хуулиар  хангагдсан аюулгүй цэвэр орчинд амьдрах эрхтэй. Тэрийг төр хангах үүрэгтэй.

Яг өнөөдөр энд энэ гурван улстөрийн албан тушаалтан та гурав үүнийг биелүүлэх гээд сууж байгаа. Байнгын хороо хэлэлцүүлгийг хийлээ нөхцөл байдлыг гаргаж ирлээ. Асуудлыг тодрууллаа. Энэ сонгуулийн бүрэн эрхийн хугацаанд шийдэгдэх ёстой юм.