Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр дэмжлээ
Улсын Их Хурлын Нэгдсэн Чуулган
2017.02.03

Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр дэмжлээ

УИХ-ын 2017 оны 2 сарын 3 ны чуулганаар Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн төслийг  хэлэлцлээ.

Хуулийн төслийн танилцуулгыг Сангийн сайд Ж.Чойжилсүрэн танилцууллаа. Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Б.Баттөмөр, Д.Цогтбаатар нар асуулт асууж үг хэллээ.

Хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхээр санал хурааж гишүүдийн 79,6 хувийн дэмжлэгтэйгээр хуулийн төслийг бусад дагалдах хуулийн төслүүдийн хамтаар анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.