
Улсын Их Хурлын чуулган
2017.01.27
УИХ-ын гишүүн Б.Баттөмөрийн тавьсан асуулгыг сонсов
2017 оны 1 сарын 27 ны УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан Засгийн газрын цагаар үргэлжилж, УИХ-ын гишүүн Б.Баттөмөрөөс Ерөнхий сайдад хандан тавьсан асуулгын хариуг сонслоо.
Тэрбээр энэхүү асуулгыг 1995-2015 оны нийгмийн даатгалын сангийн хөрөнгө, түүний зарцуулалт болон нийгмийн даатгалын хууль т огтоомжийг шинэчлэх чиглэлээр Засгийн газраас хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Ерөнхий сайдад хандан асуулга тавьсан байсан юм. Асуулгын хариуг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр өглөө.