Ө.Энхтөрийг Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр томиллоо
Сонгуулийн Ерөнхий хорооны гишүүн Ө.Энхтөр
2017.01.12

Ө.Энхтөрийг Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр томиллоо

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээс чөлөөлөх, томилох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж, баталлаа. 

Сонгуулийн төв байгууллагын 6,3 дахь хэсэгт Монгол Улсын Их хурлын чуулганы дэгийн тухай хуулийн 45,2 дахь хэсгийг үндэслэн Д.Дэлгэрцогтыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө. Энэ тухай асуудлаар санал хураахад 55 гишүүн оролцож, 47 гишүүн зөвшөөрч, 85,5 хувь нь дэмжсэн юм. 

Ингээд Сонгуулийн Ерөнхий хорооны гишүүнээр Ө.Энхтөрийг томилохыг санал хураалтад оролцсон гишүүдийн олонх дэмжсэнээр тэрээр Сонгуулийн Ерөнхий хорооны гишүүнээр томилогдлоо. 

Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн Ө.Энхтөр нь 1965 онд Завхан аймгийн Улиастай суманд төрсөн. 1983 онд Завхан аймгийн ерөнхий боловсролын 2 дугаар сургууль, 1988 онд Цагдаагийн дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр, 2001 онд Цагдаагийн академийг эрх зүйн магистр зэрэг хамгаалсан.

Ө.Энхтөр нь ажлын гараагаа 1988 онд Завхан аймгийн Нийгмийг аюулаас хамгаалах хэлтэст хэлтсийн төлөөлөгчөөр эхэлсэн. 1989-1992 онд Завхан аймгийн Цагдаагийн хэлтэст мөрдөн байцаагч, 1992-1999 онд Завхан аймгийн цагдаагийн хэлтэст ахлах мөрдөн байцаагч, мөрдөн байцаах хэлтсийн дарга, 1999-2001 онд Мөрдөн байцаах газарт ахлах мөрдөн байцаагч, чиглэлийн ахлах мөрдөн байцаагч, 2001-2002 онд тус газрын гуравдугаар хэлтсийн дарга, 2002-2007 онд тус газрын дөрөвдүгээр хэлтсийн даргаар ажиллажээ.

2007-2008 онд Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын дарга, 2008-2012 онд Мөрдөн байцаах газрын дарга, 2012-2013 онд Нийслэлийн Цагдаагийн газрын дарга, 2013-2016 онд Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн дарга, 2016 оноос Цагдаагийн Ерөнхий газрын даргаар ажиллана.