2016.12.23
Дипломат албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулна
Монгол Улсын Их Хурлын дэд дарга Ц.Нямдоржид өнөөдөр /2016.12.22/ Дипломат албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд төслийг Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Чойжилсүрэн өргөн мэдүүлэв.
Дипломат албаны тухай хуулийг 2000 онд баталсан байдаг. Дипломат албаны бодит нөхцөл байдлыг Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 2014 оны 06 дугаар сард хэлэлцэж, энэ хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, өргөн мэдүүлэх үүргийг Засгийн газарт өгсөн байна. Энэ дагуу Дипломат албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ.