Н.Мандуулыг СЗХ-ны орон тооны бус гишүүнээр томиллоо
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүн Н.Мандуул
2016.12.01

Н.Мандуулыг СЗХ-ны орон тооны бус гишүүнээр томиллоо

Өнөөдрийн УИХ-ын чуулганы хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнийг томилох, чөлөөлөх тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. 

СЗХ-ны орон тооны бус гишүүнээр Н.Мандуулыг томилох, Ж.Цэдэнрагчааг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай санал хураав. 

Санал хураалтад 46 гишүүн оролцож, 69,6 хувийн саналаар санал дэмжигдэж, Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнээр Н.Мандуулыг томилов.

Н.Мандуул нь 1988 онд Улаанбаатар хотод төрсөн. 1990-2000 онд Улаанбаатар хотын нэгдүгээр дунд сургууль, 2003-2007 онд Болгар улсын Америкийн их сургуулийг эдийн засагч, бизнесийн удирдлагын мэргэжлээр, 2012-2014 онд АНУ-д бизнесийн удирдлагын чиглэлээр магистр хамгаалсан байна.

2007-2008 онд Сангийн яамны Төсвийн хөрөнгө оруулалтын газарт зөвлөх, 2008-2011 онд Сангийн яамны Төсвийн бодлогын газарт мэргэжилтэн, 2011-2014 онд Сангийн яамны Төсвийн зарлагын хэлтсийн даргаар тус тус ажилласан. 2014 онд Сангийн яамны Төсвийн бодлогын санхүүгийн зах зээл, даатгалын хэлтсийн даргаар ажиллаж иржээ.  

Бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсонтой холбогдуулан СЗХ-ны орон тооны бус гишүүний үүрэгт ажлаас Ж.Цэдэнрагчааг чөлөөлөв.