"Хүнсний аюулгүй байдал-Багц сургалт" амжилттай өндөрлөлөө
Мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч аж ахуй нэгжүүд
2016.11.30

"Хүнсний аюулгүй байдал-Багц сургалт" амжилттай өндөрлөлөө

Монголын Хүнсчдийн Холбоо Технологийн дээд сургууль, Мах Маркет ХХК, Кайлас ХХК-тай  мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч аж ахуй нэгжүүдэд үйл ажиллагаандаа хүнсний аюулгүй байдлын хяналтын тогтолцоог нэвтрүүлж, хэвшүүлэн ажиллах,  (Эрүүл ахуйн болон Үйлдвэрийн зохистой дадал) дотоод хяналтын лаборатори байгуулах, HACCP тогтолцоо, хиам, махан бүтээгэхүүний шинэ техник технологийн талаар зөвлөгөө өгөх, мэдлэг, мэдээлэл олгох зорилгоор "ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛ-БАГЦ СУРГАЛТ"-ыг Улаанбаатар хот, Орхон, Ховд, Говь-Алтай аймгийн мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхлэгдийн дунд  2016 оны 11 дүгээр сарын 23, 24, 25-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулж дууслаа.

Тус сургалтаар танхимын болон загвар үйлдвэрүүд, орчин үеийн лабораторид шинжилгээ хийн

-ХАБ-ын хяналтын тогтолцоо ЭАЗДҮЗД-ыг үйлдвэрлэлдээ нэвтрүүлжхэвшүүлэн ажиллах;

-HACCP тогтолцооны тухай ойлголтбаримт бичгийн шаардлагуудын талаар;

-Мах боловсруулах үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд тавигдах хяналтуудын талаар;

-Үйлдвэрлэлийн байранд тавих шаардлагашалгуурын талаар;

-Дамжин бохирдлын үүсэх эрсдэлээс урьдчилан сэргийлэх талаар;

-Дотоод хяналтын лаборатори байгуулахшинжилгээний арга зүй, аргачлалын талаар;

-Дотоод хяналтын бүртгэл хөтлөхдотоод хяналтыг үр дүнтэй гүйцэтгэх;

-Хиаммахан бүтээгдэхүүний шинэ технологицаашдын чиг хандлага;

-Аромадон компанийн жор, түүхий эдийг ашиглан шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж гэх мэт олон мэдлэгмэдээллийг олж авлаа.

 

Та бүхний цаашдын ажил, хөдөлмөрт амжилт хүсэн ерөөе