Үндэсний аж үйлдвэрийн зөвлөлийн гүйцэтгэх захирал Д.Жаргалсайхан
2016.11.21
"Дотно сэдэв" нэвтрүүлэгт ҮАҮ-ийн гүйцэтгэх захирал Д.Жаргалсайхан оролцлоо
Бидний хэлж заншсанаар “Төмөрлөг машин үйлдвэрлэлийн үндэсний холбоо”-ны Д.Жаргалсайхан ТВ9 телевизийн “Дотно сэдэв” нэвтрүүлэгт оролцож өөрийн болон баг хамт олныхоо бүтээлийн талаар үзэгч түмэнтэй дотно яриа өрнүүллээ.
"Айлаас эрэхээр авдраа уудал” гэдэг. Гадаадаас хэдэн арван сая төгрөгөөр Монголын эрс тэс цаг агаарт тохирохгүй автомашин, автобус худалдаж авахын оронд үндэсний үйлдвэрлэлээ дэмжээд дотоодын зах зээлээ хөгжүүлэх боломж бидэнд байна гэж тэрээр хэлэх дуртай тус нэвтрүүлгээс зохион бүтээгч бүтээлч монголынхоо төлөө цохилох зүрхтэй эрхмийн талаар дэлгэрэнгүй мэдэж болно. Одоо тэрээр Үндэсний аж үйлдвэрийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байна.