2016.10.17

Амлалтаасаа ухарсан Засгийн газарт иргэд сэтгэл дундуур байна

АН болон Монголын Ардчиллын нэгдэл санаачилга ТББ-ын хамтарсан сургалт өнгөрсөн өдрүүдэд Баян-Өлгий, Баянхонгор, Өвөрхангай, Сүхбаатар аймагт тус тус зохион байгуулагдсан юм.

Энэ үеэр эдгээр аймгийн алслагдсан сумдад сургалтын баг ажиллаж, сонгуулийн явцын хууль бус үйлдэл, зөрчлүүдийг шийдвэрлэх, нэр дэвшигчдэд ижил тэгш хандах эрх зүйн үндэс зэрэг асуудлуудаар нэр дэвшигч болон сонгуулийн хорооны ажилтнуудад тайлбарлан таниулсны зэрэгцээ УИХ-ын гишүүн Л.Болд нар иргэдтэй уулзан ярилцсан байна.