20 жилийн дотор 9 охин компанитай болсон "Боса Холдинг"
2016.09.27

20 жилийн дотор 9 охин компанитай болсон "Боса Холдинг"

Боса Холдинг ХХК-ийн 20 жил энэ оны 9 дүгээр сард тохиож байна. 

Ардчиллын шуурганд тэсч үлдэн, одоог хүртэл тасралтгүй үйл ажиллагаа явуулж буй компани бол Боса Холдинг. Байгуулагдсан цагаасаа хойш үйл ажиллагаагаа байнга өргөжүүлж ирсэн тус компани 2003 оноос группын зохион байгуулалтад орсон байна. Одоогоор тус групп салбар салбарт үйл ажиллагаа явуулдаг 9 охин компанитай болжээ.  

13 жил дараалан Монгол Улсын топ 100, топ 150 аж ахуйн нэгжээр шалгарсан нь тус компанийн чансааг илтгэнэ. 

Боса Холдинг ХХК нь хэрэглэгчээ эрхэмлэн дээдэлсэн оюуны болон техник технологийн дэвшилд тулгуурлан олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн үндэсний тэргүүлэгч холдинг компани байна гэсэн алсын хараа, зорилготой. 

Хувь нийлүүлэгчдийн хурлын дарга Ц.Батбаяр

"Бид өнгөрөгч 20 шахам жилийн хугацаанд хөгжиж, шинэчлэгдсээр Монголдоо тэргүүлэх компаниудын нэг болж чадлаа. Энэ бол БОСА ХОЛДИНГ-ийн үе үеийн ажилтан, албан хаагчдын нөр их оюуны хөдөлмөр, хичээл зүтгэл төдийгүй хэрэглэгч, харилцагч та бүхний дэмжлэг, хамтын ажиллагаатай салшгүй холбоотой юм. 
Биднийг дэмжиж хамтран ажиллаж буй хэрэглэгч, харилцагч, бизнесийн түнш танд гүнээ талархаж буйгаа илэрхийлэхийн ялдамд бидний цаашдын олон талт хамтын ажиллагаа тасралтгүй цэцэглэн хөгжих болно гэдэгт итгэлтэй байна." 

Сүлжээ дэлгүүрийн үйл ажиллагаа явуулах БОСА ХХК

Сүлжээ дэлгүүрийн доторх зураг

Монголын сүлжээ дэлгүүрийн анхдагч. Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-Уул, Налайх дүүргийн нутаг дэвсгэрт нийт 10 байршилд чанартай, эрүүл хүнсийг хэрэглэгчдэд хүргэж байна. Боса сүлжээ, Боса Март төрлийн дэлгүүрээр үйлчлүүлэх боломжтой. 

200 гаруй ажилтан, албан хаагчтай тус компани "Хэрэглэгчийн хүлээлтээс давсан үйлчилгээг үзүүлнэ" гэсэн зорилттой ажиллаж байна. Баталгаат чанар, зөв сонголт, эко, эдийн засагт хэмнэлттэй гэсэн тодотгол уг компанийг илтгэнэ. Одоогоор 19 мянга гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээг 200 мянга гаруй хэрэглэгчид санал болгож, 500 гаруй харилцагч компанитай. 

Импортын бөөний худалдаагаар дагнасан БОСА ИМПЕКС ХХК

Боса Импекс ХХК-ийн оруулж ирдэг бүтээгдэхүүний сор

Дэлхийн 10 гаруй орноос 500 гаруй нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүн импортлон монголын хэрэглэгчдэд хүргэдэг. 13 жилийн өмнө байгуулагдсан тус компани дээд зэргийн чанартай хүнсний бүтээгдэхүүн импортолж, борлуулахыг зорьдог. 

Чихэр, амттан, ундаа жүүс, нөөшилсөн бүтээгдэхүүнүүд, ургамлын тос, гурил, элсэн чихэр, цагаан будаа зэрэг өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнүүдийг Орос, Польш, Испани, Солонгос, Болгар зэрэг улс орнуудын компаниудаас албан ёсны эрхтэйгээр оруулж ирдэг байна. Bon o Bon, Butter Toffees, Ye Ye зэрэг бүтээгдэхүүнүүдийг бид хэдийнэ хэрэглэж заншсан. Хэрэглэгчдэдээ боломжийн үнэтэй, өндөр чанартай бүтээгдэхүүнээр хангах зорилготой тус компанийн захирлаар Б.Ангараг ажиллаж байна.


Боса Импекс ХХК-ийн захирал Б.Ангараг

"Манай борлуулагчид, худалдааны төлөөлөгчид арвин их туршлагатай, цогц үйлчилгээ үзүүлдэгийн дотор, ялангуяа бараа бүтээгдэхүүнийг өөриймсөг сэтгэлээр, цаг алдалгүй хүргэж үйлчилдэг бөгөөд хүн бүрт анхаарал хандуулж ажилладагтаа сэтгэл өндөр байдаг. 

Хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн бараа бүтээгдэхүүнүүдийг бид цаг алдалгүй зах зээлд нийлүүлхийг эрмэлзэн ажиллаж ирсэн. Хурдан шуурхай, найрсаг манай хамт олон та бүхэнтэй хамтран ажиллахдаа таатай байх болно."

Харуул, хамгаалалтын үйлчилгээ үзүүлэх ОУЛ Секъюрити ХХК

Оул Секъюрити ХХК-ийн уриа

Мөн л 13 жилийн өмнө үйл ажиллагаа эхэлсэн тус компани Монгол орны өнцөг булан бүрт хүрч ажиллан, одоогоор 600 орчим харилцагчдын эд хөрөнгө, амь нас, аюулгүй байдлыг хангаж байна. 

"Оул Секьюрити" ХХК нь хувийн шадар хамгаалалт, гэрээт алба хаагчид болон дохиоллын техник тоног төхөөрөмжийн тусламжтайгаар үйлчлүүлэгч, иргэд, аж ахуйн нэгжийн аюулгүй байдлыг бүрэн ханган, аливаа гэмт халдлага, хэв журмын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох чиг үүргийг мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэж байна. Мөн дохиолол, хяналтын систем суурилуулж, гэрээт харуулын үйлчилгээ ч үзүүлнэ.

Оул Секьюрити ХХК-ийн захирал Б.Мөнх-Очир

"Манай компани нь дохиолол, харуул хамгаалалт, тоног төхөөрөжийн угсралтын чиглэлээр 10 гаруй жилийн турш үйл ажиллагаа явуулж байна. Бид бүхэн энэхүү хугацаандаа салбартаа шилдэг таван компанийн нэг болж олны итгэлийг хүлээсэн байгууллага болж чадсан."

 Байгалийн эрдэст усны үйлдвэрлэл эрхлэх БОСА ЭРХТ ХХК: Блү голд

Байгалийн эрдэст ус Тэрэлж

Хан Хэнтийн нурууны Горхи Тэрэлжийн сав газар болох Хатан туулын хөвөөнөөс 110 м-ийн гүнээс авдаг “Тэрэлж акуа” брэндийн байгалийн эрдэст усыг үйлдвэрлэж байна. Энэхүү байгалийн эрдэст ус нь дэлхийн ундны усны стандартыг хангасан, нэн зохимжит агуулгатай гэдэг утгаараа хүний биед 100 хувь шингэдэг. 

28 сая жилийн түүхт, боржин чулуулгийн байгалийн нөөцтэй газрын давхаргаар шүүгдэн эрдэсжсэн усыг зөв бүтцээр нь хадгалж, эерэг энергиэр баяжуулдаг байна.

Улаанбаатар хотоос 45 км зайд орших Горхи-Тэрэлжийн сав газраас түүхий эдээ нийлүүлж, хэрэглэгчдээ түгээж байна.  

Хүнсний бөөний худалдаа, үйлчилгээ эрхлэх БАРУУН БҮС ХХК

Баруун бүсийн хүн ам, хөдөө орон нутаг руу зорчигч, аялагчдад баталгаат хүнс, түүнийг дагасан нэг цэгийн үйлчилгээнүүдийг үзүүлдэг Энхжин худалдааны төвөөр үйлчилдэг.

ОХУ-ын Улаан-Үд хотоос урьсан мэргэжлийн тогоогчид "Русская кухня" ажилладаг. Орос үндэсни хоол, нарийн боов, талхны амтыг мэдрэхийг хүсвэл уг хоолны газарт зочлоорой. Мөн СЭЗДС-ийн оюутны цайны газрыг ажиллуулахаас гадна хамт олон, албан байгууллагын захиалгаар орос үндэсний амт чанартай хоолыг үйлчлүүлэгчийнхээ хүссэн газарт хүргэдэг байна. 

Аян замд явахад "Энхжин"-гээр, амтат хоолыг Русская кухня-гаас

Хангамж үйлчилгээний БОСА КЕТРИНГ ХХК

Явуулын ресторан

Явуулын болон суурин кемп, оффис сервис, мах махан бүтээгдэхүүн үйлдвэрлэл, суурин болон явуулын кетринг, сургалт зөвлөгөө гэх мэт бүх төрлийн кетринг үйлчилгээнүүдийг цогцоор нь үзүүлдэг юм.

Уул уурхайн компани болон албан байгууллагын нийтийн хоолны үйлчилгээг чанарын өндөр түвшинд үзүүлж, байгууллага, хамт олны тэмдэглэлт ой, баярын өдөр, хүлээн авалтад зориулсан төрөл бүрийн хоол, зуушыг бэлтгэн нийлүүлж байна. 

Олон улсын мэргэжлийн тогооч нарын тэмцээний шагналт, Монгол Улсын мастер тогооч нараар багаа бүрдүүлсэн тус компани мөн 32 төрлийн мах махан бүтээгдэхүүнийг боловсруулан худалдаалдаг.

Барилга, угсралт, барилгын материалын худалдааны БОСА Констракшн

Хэрэгжүүлсэн төсөл олон

5 жилийн өмнө байгуулагдсан тус компани харилцагч байгууллагуудын захиалгаар оффисын болон үйлчилгээний зориулалтын барилга угсралтын ажлыг амжилттай гүйцэтгэн, ашиглалтад оруулдаг.

Одоогоор “Русская кухня” рестораны барилга, дотоод заслын ажил, Боса Холдинг ХХК-ийн хурлын өрөөний дотоод засал, Боса Импексийн агуулах худалдааны төвийн дотор засварын ажил, Боса Холдинг ХХК-ийн оффисын дотор заслын ажил, Тэрэлж дэх Боса сүлжээ дэлгүүрийн барилгын ажил, Боса хүнсний сүлжээ дэлгүүрүүдийн барилга, дотор засал, Усны үйлдвэрийн цогц барилга байгууламжийн ажил, Мах боловсруулах цехийн дотор засал зэрэг 10 гаруй барилгын төсөл хэрэгжүүлээд байна. 

Байгаль орчны нөхөн сэргээлтийн Хөх Чанар ХХК

Уул уурхайгаас болж эвдэрсэн газар, мөн байгаль орчны нөхөн сэргээлтийг хийж, хатуу болон химийн хог хаягдлыг устгалыг стандартын дагуу хийж гүйцэтгэдэг.

2013 оны 11 дүгээр сарын 13-нд салбарын яамны тусгай зөвшөөрөлтэйгээр үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Одоогийн байдлаар нийт 16 ажилтантай, үүнээс 5 хүн байгаль орчин, уул уурхайн чиглэлийн ажилладаг. Хүний эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөөгүй, аюулгүй ажиллагааны дүрэм, журам стандартуудыг баримтлан ажиллаж байна. 

Гоц авьяастай хүүхдийн хөгжлийг дэмжих сан Батбаярын Номинчимэг

Авьяас, чадвартай ирээдүйг дэмждэг

Батбаярын Номинчимэг хүүхдийн сан нь БОСА Холдингийн ТУЗ-ын дарга Ц.Батбаярын санаачлагаар 2010 оны 6 дугаар сард үүсгэн байгуулагдаж, мөн оны 7 дугаар сарын 5-нд Хууль Зүйн Яаманд бүртгүүлснээр албан ёсоор үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Одоогоор “Хамтдаа туслая”, “Халуун сэтгэлийн элч” аянуудыг зохион байгуулсан. Өсвөр үе, хүүхэд залуучуудын боловсролыг дэмжих, тэдэнд санхүүгий болон эд материалаар туслах, хүүхдийн амралт, чөлөөт цагийг зөв боловсон, үр бүтээлтэй өнгөрүүлэхэд зориулсан төсөл хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж байна.