Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат ОУВС-ын Суурин төлөөлөгч Нэйл Сакерийг хүлээн авч уулзав
Монгол Улсын Ерөнхий сайд
2016.09.26

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат ОУВС-ын Суурин төлөөлөгч Нэйл Сакерийг хүлээн авч уулзав

Уулзалтаар ОУВС-ын зүгээс улс орнуудад хэрэгжүүлдэг төсөл хөтөлбөрүүдийн талаар болон өнгөрсөн жилүүдэд ОУВС-аас хэрэгжүүлж хөтөлбөрүүдийн нөхцөл ихээхэн уян хатан болж өөрчлөгдсөн, хөтөлбөрийг хэрэгжүүлэгч улс орны өөрийн авч хэрэгжүүлэх макроэдийн засгийн бодлого голлох үүрэг гүйцэтгэдэг болохыг танилцуулав. 

Монгол Улсын Ерөнхий сайд хэлэхдээ Эдийн засгийн хүндрэлийг даван туулахын төлөө Засгийн газар ихээхэн анхаарал хандуулж, тусгай хөтөлбөр боловсруулан ажиллаж байгааг дурьдаад Засгийн газрын зүгээс эдийн засгийн хүндрэлийг даван туулах чиглэлээр ОУВС-тай цаашид хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ