Авто замчдын холбооноос санал хүргүүллээ Зам тээврийн хөгжлийн яамд
2016.09.14

Авто замчдын холбооноос санал хүргүүллээ Зам тээврийн хөгжлийн яамд

Монголын авто замчдын холбооноос  2016 оны 2 дугаар сарын 05-ны өдөр шинэчлэн батлагдсан Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйл “Барилга байгууламжид тавих шаардлага”-ын доорхи заалтуудын талаар тодруулга, хууль зүйн зөвлөмж  авах хүсэлтийг  Барилга хот байгуулалтын яам, “Өмгөөлөлийн Эм Ди Эс энд Хаанлекс” фирмд хандсан.

Үүнд:

  1. Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт ” Барилга байгууламжийг ашиглалтад зүгшрүүлэх, тохируулах хугацаа нэг жил байна” гэж заасан  нь авто зам , гүүрийн барилгын ажлын хувьд  баталгаат хугацаа гэж үзэх эсэх;
  2. Урьд мөрдөгдөж байсан Барилгын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4 дэх хэсэгт “ Барилгын чанарын баталгаат хугацаа гурван жил байна” гэсэн заалтын дагуу 3 жилийн баталгаат хугацаатай зам барилгын ажлын гэрээ байгуулан, ажлаа бүрэн  дуусгаж, хүлээлгэн өгснөөс хойш 1 жилээс дээш хугацаа өнгөрсөн тохиолдолд  шинэчлэн баталсан Барилгын тухай хуулийн дагуу баталгаат хугацаа дууссан гэж тооцож баталгаат хугацааны  барьцааг гүйцэтгэгч авах боломжтой  эсэх;
  3. Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт  Энэ хуулийн 14.3-т заасан хугацаа дуусгавар болсноос хойш барилга байгууламжийн гадна, дотор засал, бүх төрлийн материал, үндсэн хийц, бүтээц, цэвэр, бохир ус, уур, хий, дулаан, цахилгаан, харилцаа холбооны тоног төхөөрөмж, тоноглолын хэвийн ашиглалтын хугацаа гурваас доошгүй жил байна” гэж заасан  нь зам, гүүрийн барилга байгууламжийн гүйцэтгэгчид ямар үүрэг үүсэх, барьцаа хөрөнгө байх эсэх ;

            Бидний хүсэлтийн дагуу холбогдох байгууллагуудаас  Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 ; 14.6  дахь хэсэгт дараахь тайлбар хариу, хууль зүйн зөвлөмжийг ирүүлсэнийг Зам тээврийн хөгжлийн яаманд хүргүүллээ.