2016.08.16

Транзит тээврийн туршилтын үйл ажиллагаа эхэллээ

Монгол, Орос, Хятад гурван улсын Эдийн засгийн коридорын анхны ачаа тээврийн цуваа 2016 оны 8 дугаар сарын 13-ны өглөө Алтанбулаг боомтоор орж ирлээ.

Энэхүү туршилтын тээвэр нь Азийн авто замын сүлжээгээр олон улсын авто тээвэр гүйцэтгэх тухай Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу хийгдэж буй ажлын нэг бөгөөд  (Улаан Үд-Хиагт – Алтанбулаг-Дархан- Улаанбаатар-Сайншанд- Замын Үүд – Эрээн-Бээжингийн гаднах тойрог-Тяньжин) маршрутаар тээвэрлэлт гүйцэтгэх юм.

Энэхүү коридор нь 1580 км урт зам туулах тул туршилтын тээвэр нь 2016 оны 8 дугаар сарын 13-ны өдрөөс 25-ны өдрүүдэд үргэлжилнэ.

Дэлгэрэнгүй бичлгээс үзнэ үү.