Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд тусламж үзүүлэх төвтэй болно
2016.09.09

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд тусламж үзүүлэх төвтэй болно

Хятад Улсын Засгийн Газрын буцалтгүй тусламжаар манай улсад |ийн бэрхшээлтэй хүүхдэд тусламж эх төвийг анх удаа байгуулахаар ээ. Тус төвийн барилгын ажлыг эхүүлэх шав тавих ёслолын үйл ажилпагаа өчигдөр боллоо.

Уг үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн, бодлого, боловсрол соёл шинжлэх ухааны ын хорооны дарга Л.Энх-Амгалан, мөр нийгэм хамгааллын дэд сайд С.Мөнгөнчимэг, Ерөнхий сайдын зөвлөх Түмэнгэрэл болон холбогдох албаны хүмүүс оролцлоо.

УИХ-ын гишүүн Л. Энх-Амгалан хэлсэн  “Монголчууд бид гурван сая иргэнтэй. Үүнээс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ нийгмийн асуудлыг шийвэрлэх, тэдэнд тусламж үзүүлэх, боловсролын үйлчилгээ олгох нийгэмд байр эзлэхэд нь туслах хэрэгтэй.

Энэ үүднээс манай улсын Засгийн газар Хятад Улсын Засгийн газарт санал тавьсны үндсэн дээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тусламж үзүүлэх төвийг байгуулахаар болсон билээ. Монголынхоо нийт иргэдийн өмнөөс баярлалаа гэж хэлье” хэмээсэн.

Хөдөлмөр, нийгэм хамгааллын дэд сайд С.Мөнгөнчимэгээс дараах асуултад хариулт авлаа.

-Манай Упсад хөгжлийн бэрхшээлтэй хэчнээн хүүхэд байна вэ?

Судалгаанаас үзэхэд хөгжлийн бэрхшээлтэй 100 гаруй мянган иргэний 13 мянга нь хүүхэд байна. Тиймээс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал манай улсын нийгмийн эмзэг асуудлын нэг болоод байгаа.

Нэн тэргүүнд энэ асуудлыг шийдвэрлэх шат дараатай арга хэмжээ авч ажиллах хэрэгтэй юм. Хятадын засгийн газрын 30 сая ам долларын буцалтгүй тусламжаар энэ төвийг барина.

Монгол мөнгөөр тооцвол 600 тэрбум болж байна, Барилгын бүтээн байгуулалтын ажлын хугацааг 2.5 жил гэж тооцоолсон. Тус төв нь 500 хүүхдийг хүлээн авах хүчин чадалтай.

-Энэ төвийг ашиглалтад оруулснаар ямар давуу талтай вэ?

Хүүхдийг оношлох, гэр бүлийнхийг нь сургалтад хамруулах, энэ салбарын боловсон хүчинг бэлтгэх зэрэг олон давуу тал бий. Мөн эрдэм шинжилгээний төв болгон хөгжүүлэх боломж байна.

Үүнээс гадна шаардлагатай тоног төхөөрөмж, боловсон хүчинг бэлтгэх бааз суурийг тус төв цогцоор нь шийдсэн нь бас нэгэн давуу тал юм.

Цаашид бид Азийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сурч боловсрох төвийг байгуулахаар хэлэлцэж байна.