Бүсээ чангалах бодлого үр дүнд хүрэхгүй
УИХ-ын г ишүүн Ц.Даваасүрэн
2016.09.05

Бүсээ чангалах бодлого үр дүнд хүрэхгүй

УИХ-ын г ишүүн Ц.Даваасүрэнтэй ярилцлаа.

-Цалин хасч, зарим халамжийг зогсоож, татвар нэмж байж эдийн засгаа аварна гэж үү. Ингэж хасалт, таналт хийснээр эдийн засагт эерэг нөлөө ирэхгүй гэдгийг эдийн засагчид онцолсоор байна. Цалин хасч, татвар нэмэх нь эдийн засагт ямар хор уршигтайг та эдийн засагч хүний хувьд тайлбарлахгүй юу?

Энэ удаагийн Төсвийн тодотголд туссан хасалт, таналтын хувьд хоёр талтай л асуудал юм. Төсвийн алдагдал нь 4.3 их наяд төгрөг буюу төсвийн орлогынхоо бараг 80 хувьд хүрэх магадлалтай болсон байхад удаа дараагийн сонгуулийн үр дүнд бий болсон улс төрийн амлалтууд, салбар салбараар бий болсон үрэлгэн төсвийг эргэж харахаас өөр аргагүй юм.

Тухайлбал, хавтгайрсан халамжинд баян чинээлэг өрхүүд хүртэл хамрагдаж байна. Мөн дэд бүтцийн яам хэд хэдэн яам болж задарсан. Хэмнэлтийн тухай ярьчихаад дэд сайдын орон тоог бий болгосныг иргэд шүүмжилж байна. Харин хямралтай үед орлого багатай хэсэг рүү очиж буй мөнгийг бууруулж, танаж туйлдуулж болохгүй.

Татвар нэмэх асуудал дээр миний хувьд Онцгой албан татвар, алтны татвараас бусад татварыг нэмэгдүүлэхийг дэмжихгүй байгаа. Ялангуяа иргэдийн үйл ажиллагаа явуулж олсон орлого дээр татвар нэмж болохгүй.

Ер нь бусад улс орнууд хямралыг даван туулахын тулд шинэ бизнес, шинэ орлогын эх үүсвэр бий болгохыг татварын бодлогоор Бизнес идэвхжиж байж энэ дутагдаад оаигаа эх үүсвэр, мөнгө чинь бий болох нь хэнд ч ойлгомжтой асуудал. Татварын дарамт, ачаалал нэмэгдэж байгаа тохиолдолд шинэ бизнесийн тухай хэн бодох билээ.

-Хасалт, таналт хийх-гүйгээр эдийн засгаа сэргээх өөр ямар боломж байна гэж та харж байгаа вэ. Уул уурхай хурдан хугацаанд сэргэх боломжгүй учир хөдөө аж ахуйгаа түшиглэх нь зүйтэй гэдэг саналыг зарим хүмүүс хэлдэг?

Манай улс чинь жижигхэн эдийн засагтай атлаа хангалттай эдийн засгийн нөөц, боломжтой улс. Бидэнд алмазнаас бусад баялаг, тавин сая гаруй бэлчээрийн органик мал аж ахуй байна. Том эдийн засгийг бодоход ганц нэг дорвитой арга хэмжээ авахад л эдийн засагт мэдрэгддэг. Урд хөршийн бараг нэг том тосгон, жижиг хотын л асуудал ярьж байна гэвэл хилсдэхгүй.

Уул уурхайн бүтээгдэхүүний үнэ өсөхийг хараад, зовлон тоочин хүлээгээд сууж болохгүй. Бидний хамгийн том дутагдал бол олсон мөнгөө зөв ашиглачих төрийн бүтэц, ёс зүйн төлөвшил бидэнд алга байна. Ийм байхад хэдэн тэрбум ам.доллар байгаад ч зөв ашиглаж, үр дүнг нь гаргаж чадахгүй.

Нэн тэргүүнд дөрвөн зүйлийг хийх ёстой гэж бодож байна. Нэгдүгээрт, хөгжлийн загвараа зөв тодорхойлох. Уул уурхай баялаг дагсан эдийн засаг, түүхий эдийн үнээс шалтгаалж хямардаг гэдгийг амьдрал бидэнд харууллаа. Харин бидний давуу тал болсон мал аж ахуй, органик хүнс бол тогтвортой хөгжлийн үндэс болж чадна.

Хичнээн их хямралтай байсан ч хүн идэхээ хасаж чадахгүй. Тиймээс энэ төрлийн бизнес хямралд дампуурдаггүй. Түүхий эд үйлдвэр тэжээнэ, харин мал аж ахуй хүн тэжээнэ шүү. Хоёрдугаарт, төр бодлоготой, төлөвлөлттэй хөгжих ёстой.

Түүнийгээ ягштал дагадаг, хянадаг биелэлтэд  нь хариуцлага тооцдог эрх зүйт төртэй байж хөгжинө. Гуравдугаарт, жинхэнэ утгаар нь мэргэжлийн Засгийн газартай болох хэрэгтэй. Мэргэжлийн бус сайд оновчтой шийдэл гаргаж чаддаггүй, салбарын ажлыг унагадаг, салбарын ажил унахаар улсын ажил унана.

Ингэхээр улс хямарна. Энэ бол маш энгийн ойлголт. Улс төрийн намууд салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн шилдгээ урдаа гарга, тэднээрээ салбараа удирдуул тэгвэл улсын ажил сайжирч, хямралаас гарна. Дөрөвдүгээрт, хүнээ боловсролоор дамжуулж, амьдрах ур чадварыг нээж өгөөд, зөв ёс суртахууны төлөвшилтэй болгож хүмүүжүүлэххэрэгтэй. Ийм хүн ажпын байраа өөрөө олоод, бусдын хэрэгцээг хангаад орлогоо олоод амьдарчихна.

Манайд хангалттай баялаг, том газар нутаг, цөөхөн хүн ам байна. Эдгээр асуудлуудыг сэтгэл гаргаад шийдчих юм бол хөгжих боломж асар их бий. Ийм асуудал байгааг улстөрчид мэддэг үү гэвэл мэддэг. Харин зөвхөн сонгуулиар иргэдийн санал татах талаас нь хөндчихөөд, ялсныхаа дараа орхичихдог л асуудал байгаа юм. Тиймээс би сэтгэл гаргаад шийдчихвэл гээд байгаа хэрэг.

-Эдийн засгийн хямралаас гарсан орнуудын туршлагыг харахад өрх бүр үйлдвэрлэгч болох замаар ажлын байраа шийдэх нь зөв алхам болсон байдаг. Одоо манайд үүсчихсэн байгаа энэ нөхцөл байдлын хувьд ямар алхам хийх нь хамгийн зөв гэж үзэж байгаа вэ?

Тийм. Ер нь бусад улс орнууд ийм арга замаар л хямралыг туулдаг. Бизнесийн үйл ажиллагаагаа өргөжүүлж байж тэр дутагдаад байгаа төсвийн орлогоо нөхнө. Энэ бол энгийн ойлголт. Өндөр татвартай, ялангуяа хүн амын орлогын албан татвараар дарамтлаад байдаг өөрийн хэлж буй өрхийн үйлдвэрлэл нэмэгдэхгүй. Тэр тусмаа өрх бүр нь өр, зээлтэй манайх шиг улс оронд бүр ч байхгүй шүү дээ.

Тиймээс хямд хүүтэй зээлийн эх үүсвэр, татварын хөнгөлөлттэй бодлогоор л шинэ бизнесийг дэмжих хэрэгтэй. Жишээ нь, ЖДҮ-ийн салбарт шинэ бизнесийг эхний гурван жил татвараас чөлөөлнө гэх мэт. Ингэж байж ажлын байр шинээр бий болж, иргэдийн орлого нэмэгдэнэ.

Хямралыг гэтлэхийн тулд тодорхой хэмжээгээр эдийн засгийн шинэтгэлийн арга хэмжээ авах хэрэгтэй. Түүнээс биш нэгэн хэвийн төсвөө танана, зэсийн үнэ өстөл бүсээ чангална гэсэн бодпогоор яваад дорвитой үр дүн гарахгүй. Наад зах нь 200 төгрөг болсон хонины нэхийг 5000 төгрөг болгоход 30 тэрбум төгрөг ороод ирнэ гэх мэт арга хэмжээ авч болно.

Арьс шир, нэхий боловсруулах, түүхий эд хийх шинэ үйлдвэрүүдийг татварын бодлогоороо дэмжээд гаргаад ир. Ийм дэс дараалсан арга хэмжээтэй хөтөлбөрийн тухай яагаад бодож болохгүй гэж. Эхлээд “Цагаан хувьсгал” хийе л дээ. “Бяслаг”, “Хуурай сүү”, “Мах” хөтөлбөрүүд гаргаж ирээд зүтгэ. Малчин өрхүүдээ гар аргын хиам хийдэг болго. Бурхан зүтгэлийг үнэлдэг. Зүтгэл гаргасан улс орнууд хөгждөг.

-Хүүхэд, залуусыг дэмжсэн бодлогыг үргэлжлүүлэх нь ямар ч орны хувьд ирээдүйгээ харсан шийдвэр байдаг. Гэтэл манайх эсрэгээр яваад байна уу?

Өөрөө хүүхдийн мөнгө, оюутны тэтгэлгийн тухай л асуугаад байх шиг байна. Мэдээж хэрэг, хүүхэд, залуустаа, ялангуяа тэдний боловсролд илүү анхаарах ёстой. Гэхдээ оновчтой бодлогоор дэмжиж. Бид улс төрийн албан тушаалд хүрэх,олон нийтэд таалагдах гээд “байгаа хэдэн төгрөг”-өө шатаагаад байж болохгүй. Хүрэлцэхгүй байгаа тэр жаахан мөнгөө зорилттавьсан, тодорхой зүйл рүү хийвэл үр дүн гарна.

Хэтэрхий олон зүйл рүү мөнгөө цацвал хуурайшсан газар луу шиврээ бороо дуслахтай л адил юм. Тиймээс хүүхдийн мөнгийг орлого багатай зорилтод хэсэг, оюутны тэтгэлгийг сурлагын идэвх сайтай хэсэгтээ өгөх нь оновчтой. Чинээлэг өрхүүд хүүхдийн мөнгөө бараг авдаггүй, ойролцоогоор 10 гаруй тэрбум төгрөг банк ашиглаж, эргэлдүүлж байдаг юм.

Тэр мөнгөөр 10 цэцэрлэг барих нь илүү үр дүнтэй биз дээ. Запуусын хувьд тэтгэлгийг сурлагын амжилт, хөдөлмөрийн ур чадвар эзэмшиж буйтай нь уялдуулах нь зөв. Тодруулбал, сурлагын идэвх сайтай оюутан, мэргэжлийн сургалт үйлдвэрийн төвд суралцагчдын тэтгэлгийг хасаж болохгүй.

-МАН-ынхан хэмнэлт яриад байдаг. Гэтэл дэд сайдуудын суудлыгбайхгүй болгочиход л 60 гаруй тэрбум төгрөг хэмнэх юм билээ. Гэтэл энэ асуудлыг төдийлөн хөндөхгүй юм. Эдийн засагтаа хэмнэлт авчирна гэж ярих мөртлөө эсрэгээр нь юм хийгээд байх юм?

Санал нэг байна. Зөвхөн дэд сайд ч биш, салбар салбараар нь үрэлгэн төсөв бий болгосон зарим яамдыг ч эргэж харах хэрэпгэй.

-Засгийн газарт гаднаас зээл авахаас өөр арга үлдсэнгүй. МАН-ынхан энэ талаар дотроо яриад эхэлчих шиг боллоо. БНХАУ-аас нэлээдгүй хэмжээний зээл авах тухай яригдаад байгаа шүү дээ. АСЕМ-ын үеэр энэ асуудал их хөндөгдсөн?

Хятадын зээлийн талаар тодорхой мэдээлэл надад алга. Харин гадагшаа алдаж буй зүйлээ, алдаатай гэрээнүүдээ яагаад эргэж хардаггүй юм бол гайхаж сууна. Манай экспорт хямралтай байсан 2009 онд 1.8 тэрбум ам доллар байсан бол

2015 онд 4.7 тэрбум ам доллар болж 2.6 дахин өссөн байна. Гэтэл тэр үеэсээ илүү хямарч байна. Энэ чинь Оюу толгой дээр ачуулсан баялгийнхаа 5-8 хувь, Тамсагийн орд дээр 24 хувийг л хүртдэгтэй холбоотой юм.

Оюу толгойн нэг жилийн борлуулалт манай төсвийн 60 гаруй хувьтай тэнцдэг атлаа төсвийн орлогын зургаа орчим хувийг бүрдүүлэлцэж, ачаа үүрэлцэхгүй байна. Эрдэнэтээс гурав дахин том атлаа түүнээс бага татвар төлдөг. Тэдэнтэй хөрөнгө оруулалтын гэрээгээ харилцан үр ашигтай болгох асуудлаа ярь л даа. Хүнд үед нөхрийн чанар танигддаг гэдэг. Яагаад тэд туслахгүй байна.

Наад зах нь Оюу толгойн хувьцааны 10 хувийг арилжиж санхүүгийн зах зээлээ сэргээх боломж байна. Гэтэл дотоодын өр зээлэнд баригдсан бизнес эрхлэгчид, иргэд лүүгээ л бүсээ чангал, татвараа нэмнэ гээд дайрахаар хэн зөвтгөх билээ.

-Ер нь зээл авах нь тийм буруу зүйл үү. Зээл авна гэдэг чинь харин ч чадвар шаардсан ажил гэдгийг АН-ынхан ярьдаг?

Зээл бол бизнест байдаг л зүйл. Харин буруу менежмент хийвэл өр болдог. Зээл, тусламжийн цаана бодлого дагадаг. Маш сайн тооцоо судалгаатай авах хэрэпгэй. Нөгөө талаасаа эргээд төлөх эх үүсвэр бий болгох зүйлд зарцуулах ёстой.