Өмнөх Засгийн газрын үеийг нэхэн санахад (2012-2016)
2016.09.02

Өмнөх Засгийн газрын үеийг нэхэн санахад (2012-2016)

Өмнөх Засгийн газрын үеийг гурван хэсэгт хуваан дүгнэж байна.

Нэгдүгээр үе: 2010 оны эхэн үеэс 2013 оны эхэн үе

Түр зуурын "хөөрөл"

Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээг анх зурснаар Монгол Улсын хамгийн том уул уурхайн төслийг батлах дохио болж, хэсэг хугацаанд урам зориг, хөгжил цэцэглэлтийн найдварыг төрүүлсэн.

17 хувь

Энэ үед дэлхийн зах зээл дээр эрдэс, зэс, нүүрсний үнэ өндөр, эрэлт ихтэй байсан тул гадаадын хөрөнгө оруулагчид Монгол Улсад шууд хөрөнгө оруулах урам зориг, итгэл дүүрэн байсан бөгөөд дэлхийн томоохон уул уурхайн тоглогчид Монгол Улсын ирээдүйтэй томоохон уул уурхай болон урт хугацааны өртөг бүхий төслүүдэд оролцох болсноор ДНБ 2012 онд хоёр оронтой тоонд хүрч, 17 хувь болсон.

Үл ойлголцлын эхлэл

Гэвч энэ үед ч гэсэн Засгийн газар болоод хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын харьцааны асуудал, үл ойлголцол, байр суурийн зөрчилдөөний анхны шинж ажиглагдаж байсан.

Хоёрдугаар үе: 2013 оны дунд үеэс 2014 оны дунд үе хүртэл

Зөрчилдөөн

2012 онд шинэ Засгийн газар бүрэлдсэн боловч нэг жилийн дараагаас улс төрчид хөрөнгө оруулагчидтай зөрчилдөж эхэлснээр Оюу толгой төслийн хоёрдугаар үе болох далд уурхайн олборлолтыг гацаан бусад төслийн хөрөнгө оруулагчдыг олон улсын Арбитрийн шүүхэд хандахад хүргэн, гадаадын гүйцэтгэх удирдлагуудыг барьж хорьсон зэрэг нь хөрөнгө оруулагчдын итгэлийг хөсөрдүүлэхэд хүргэсэн.

Vale, BHP... Монголоос гарав

Үүнтэй зэрэгцээд БНХАУ-ын эдийн засгийн өсөлт буурснаас улбаалан дэлхийн эдийн засгийн уналтын анхны шинж тэмдэг илэрсэн. Түүхий эдийн эрэлт буурснаар үнэ даган буурсан. Засгийн газар, хувийн хэвшлийн удаа дараагийн хурц зөрчилдөөн нь олон нийтэд ил болж, эцэстээ томоохон уул уурхайн тоглогчид болох Vale, BHP, Peabody, Anglo-American зэрэг компаниудыг Монголоос гарахад хүргэсэн.

Гуравдугаар үе: 2014 оны сүүлээс 2016 оны хагас хүртэл

Уналт

Монголын эдийн засаг огцом буурч, өсөлт гэх зүйлгүй болсон байна. Европ дахь улс төрийн үймээн, БНХАУ болоод бусад улс орны эдийн засгийн тодорхой бус байдлаас шалтгаалж, дэлхийн эдийн засаг ганхаж байна. Түүхий эдийн үнэ бага хэвээр байгаа тул хөрөнгө оруулагчид ямар ч салбарт, тэр дундаа уул уурхайн салбарт хөрөнгө оруулах сонирхол буурав.

Оролдлого

2014 оны сүүлээр томилогдсон Засгийн газар нь хөрөнгө оруулагчдын итгэлийг олж авахын тулд урт хугацаанд үргэлжилсэн маргааныг шийдвэрлэж, томоохон уул уурхайн болон урт хугацааны өндөр өртөг бүхий төслүүдийг урагшуулж, урьд өмнө нь байгаагүй төсөв болоод санхүүгийн сахилга бат сахихад чиглэсэн оролдлогууд хийсэн.

Ийнхүү Засгийн газар хувийн хэвшлийнхэнд хандах суурь хандлагаа өөрчилсөн нь гадаадын шууд хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлэх хөрс нь болж байна.  

Эх сурвалж: Монголын Бизнесийн Зөвлөлийн анхдугаар чуулга уулзалтаас гарсан санал-Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газар болон УИХ-д хүргүүлэх баримт бичиг