Ус бохирдуулсны төлбөр авснаар компаниудын хариуцлага дээшилнэ
УИХ-ын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол
2016.09.01

Ус бохирдуулсны төлбөр авснаар компаниудын хариуцлага дээшилнэ

УИХ-ын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхоролтой ярилцлаа.

-Та БОАЖ-ын сайдаар хоёр дахь удаагаа томилогдон ажиллаж байна. Ажлаа юунаас эхэлсэн бэ?

БОАЖ-ын сайдаар томилогдоод салбарынхаа нөхцөл байдалд дүгнэлт хийж, ирэх дөрвөн жилийн зорилт, үйл ажиллагаагаа төлөвлөн ажлаа эхлээд байна. МАН-ын удирдлага, хамт олон, УИХ-ын гишүүдийн маань илүү ихийг хийгээрэй гэж итгэл хүлээлгэсэн хоёр дахь томилолт.

Төрийн бодпогын залгамж шинж, уялдаа холбоог хангаж, өмнөх зөв бодлого, шийдвэрүүдийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхийн зэрэгцээ салбарынхаа тулгамдсан асуудлыг шийдэхийн төлөө зүтгэж ажиллана. Өнөөдөр улс орон иргэдийн маань өмнө тулгарч буй хамгийн том бэрхшээл бол эдийн засгийн хүндрэл, бэлэн мөнгөний хомсдол. Үнэхээр энэ намар байгалийн баялгаасаа хүртэж, амьдрал ахуйгаа залгуулах гэсэн үзэгдэл хавтгайрах шинжтэй болж байна.

Эдийн засаг хямарсан, ард иргэд ажилгүй, орлогогүй байгаа учраасүүнийг шууд буруутгаж, таслан зогсоох хэцүү. Нөгөө талаас хүмүүсээ орлоготой болгох гээд байгаль орчноо сүйтгүүлээд байж болохгүй.

Иймээс зүй зохистой ашиглах, ард иргэдийн оролцоотой хамгаалах асуудлыг нэн тэргүүнд тавьж байна. Энэ чиглэлээр эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгож ашиглалтын үр өгөөжийг сайжруулах, байгалийн нөөц баялгийг арвижуулан нөхөн сэргээх чиглэлээр иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааг дэмжиж ажлын байр, орлогын нэмэлт эх үүсвэрийг бий болгохоор Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгаад явж байна.

-Орхон голыг бохирдуулж буй аж ахуйн нэгжүүдийн асуудап олон удаа яригдаж байгаа. Ойрын үед бодитой үр дүнд хүрэхүйц ямар ажил хийх вэ?

Архангай аймгийн Цэнхэр суманд үйл ажиллагаа явуулж Орхон голыгбохирдуулжбайгаа аж ахуйн нэгжүүдийн асуудалд бид онцгой анхаарал хандуулж эхэлсэн. БОАЖЯ, УУЯ, МХЕГ-ын хамтарсан ажлын хэсэг болон орон нутгийн Байгаль орчны газар удаа дараа шапгалт хийж, тэдгээр аж ахуйн нэгжүүдэд хугацаатай үүрэг даалгавар өгч байгаа боловч төрийн байгууллагуудын шаардлагыг үл ойшоож, үйл ажиллагаагаа урьдын адил хууль зөрчиж явуулсаар байна.

Орхон голын эхэнд олборлолт явуулж буй 15 аж ахуйн нэгж байгууллагын хоёроос бусад нь байгаль орчны нөлөөллийн үнэлгээ, байгаль орчны менежментийн төлөвлөгөө, уулын ажлын төлөвлөгөө, техник эдийн засгийн үндэслэл хийлгээгүй, нэгээс бусад нь нөхөн сэргээлтийн барьцаа хөрөнгө төвлөрүүлэхгүйгээр үйл ажиллагаа явуулж байна.

Үйл ажиллагаа явуулах техник, эдийн засгийн үндэслэл нь одоо болтол батлагдаагүй байгаа тул байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ болон байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлах боломжгүй байгаа. Энэ шаардлага, албан бичгээ тухайн аж ахуйн нэгжүүдэд хүргүүлсэн. Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийлгэлгүйгээр ажиллаж байгаа аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоох эрх нь зөвхөн мэргэжлийн хяналтын байгууллагад байдаг. Гэвч байдал өөрчлөгдөхгүй, ужгирсан байдалтай байгаа учраас асуудлыг илүү өргөн хүрээнд хэлэлцэх шаардлагатай гэж үзсэн.

Энэ долоо хоногийн сүүлээр Цэнхэр сумын Орхон багийн ард иргэд, тэндүйл ажиллагааявуулжбуй аж ахуйн нэгжүүд, Архангай, Өвөрхангай аймгаассонгогдсон УИХ-ын гишүүд, орон нутгийн удирдлага, БОАЖЯ, УУЯ, МХЕГ-ынхны хамтарсан өргөн хэлэлцүүлгийг бид газар дээр нь зохион байгуулах гэж байна. Хэлэлцүүлгээс гарсан нэгдсэн шийдвэрийг хэрэгжүүлэхийн төлөө бүгдээрээ ажиллаж, хамтын хүчээр асуудлыг шийднэ.

-Уул уурхайн компаниуд ус бохирдуулж буй асуудал ганц Орхон голоор тогтохгүй. Цаашид байгаль орчинд ээлтэй, хариуцлагатай уул уурхайн үйл ажиллагааг хэвшүүлэхэд салбарын яамнаас юу хийх вэ?

Төр нь хууль дүрмээ ягштап мөрдүүлдэг, аж ахуйн нэгжүүд нь үүрэг, хариуцлагаа ухамсарладаг тийм хэвшлийг тогтоох чиглэл рүү бид тууштай явах ёстой. Энэ чиглэлээр Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тодорхой асуудлууд тусаж байгаа. Монгол Улсын засгийн газраас хэрэгжүүлэхээр төлөвлөсөн “Алт” хөтөлбөрийн хүрээнд гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглах асуудлыг холбогдох хуулийн хүрээнд шийдвэрлэж, нөхөн сэргээлтийг бүрэн хийлгэхэд анхаарал хандуулна.

Нийт 15 аймгийн 56 сумын нутаг дэвсгэрт 500 гаруй нэгж талбарт 4200 га газар уул уурхайн улмаас эвдрэлд орж, эзэнгүй орхигдсон байна. Эдгээр газрын нөхөн сэргээлтэд 80-100 тэрбум төгрөгийн зардал шаардагдах тооцоо гарсан. Энэ хөрөнгийн эх үүсвэрийг бий болгох чиглэлээр тусгайлсан хууль боловсруулахаар төлөвлөж байна. Ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль 2012 онд батлагдсан ч уг хуулийг хэрэгжүүлэх журам хараахан гараагүй байгаа.

Тиймээс энэ хуулийг хэрэгжүулэх журмаа ойрын үед баталж мөрдүүлэхээр ажиллаж байна. Засгийн газраас төлбөрийн хувьхэмжээгтогтоож, хаягдал усны төлбөрийг тооцох журмыг гаргана. Хаягдал усаа цэвэршүүлжчадалгүйгээр байгальд нийлүүлж байгаа аж ахуйн нэгжүүдээс харьцангуй өндөр төлбөр авдаг болсноор аж ахуйн нэгжүүдийн хариуцлага дээшилж, байгаль хамгаалах хөрөнгийн санд ч тодорхой хуримтлал үүснэ.

-Ус бохирдуулсны төлбөрийн асуудал Туул голд ч хамаатай байх. Туулын бохирдлыгбагасгаж, урсцыг нэмэгдүүлэх ямар төлөвлөгөө байна вэ?

Мэдээж хамаатай байлгүй яахав. Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагааны улмаас Туул гол маш их бохирдож, усны чанарын стандартаас 50-100 дахин хэтэрч байна. Улаанбаатар хотын цэвэрлэхбайгууламжийг шинэчлэх ажлыг концессын гэрээгээр хийхээр нийслэлийн ЗДТГ-аас техник эдийн засгийн үндэслэлийн төслийг Францын компаниар хийлгэж байгаа.