
2011.07.08
Ц.Даваасүрэн: Зургаан насны морь уралдуулна
-Энэ жилээс эхлэн эрлийз адууг Монгол мориноос тусад нь уралдуулах журам гарсан. Та эрлийз адуу уясан уу?
-Би монгол жаягаараа л зургаан насны морь уясан. Эдгээр морио өнөөдөр /өчигдөр/ хамгийн сүүлчийн сунгаанд оруулна. Сунгааны үеэр хурд, хүчээ гайхуулж чадсан морьдоо аваад л Хүй долоон худаг орно доо.
-Морьдодоо хэр найдлага тавьж байгаа вэ?
-Сонгуулийн тогтолцоог тодорхой болгох ажлын хэсэгт би багтсан учир хоёр намын зөвшилцлийн асуудлыг шийдэх зэрэг ажил хүлээгдэж буй учир уяан дээрээ очиж амжаагүй л байна. Мэдээж морьдодоо найдлага тавилгүй яах вэ. Сэтгэл догдлоод л Хүй долоон худагт өнжинө дөө.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.