Р.Амаржаргал: Ханшийн хэлбэлзлээс гадна улс төрийн шалтгаантай байх
Үйл явдлын эргэн тойронд бид УИХ-ын гишүүн асан Р.Амаржаргалын байр суурийг сонирхлоо.
-Монголбанк бодлогын хүүгээ 15 хувь болгож нэмэгдүүллээ. Үр дагавар нь яаж гарах бол?
-Одоохондоо хэлэхэд хэцүү. Тодорхой загвар боловсруулж, янз бүрийн хувилбараар үзэж байж шийдвэр гаргасан болов уу. Тэнгэр рүү харж байгаад шийдвэр гаргачихаагүй байх.
Нөгөө талаас сүүлийн үед төгрөгийн ам.доллартай харьцах хэлбэлзэл дээшилж доошилж байна. Үүнтэй холбоотойгоор хүлээлт үүсээд байна гэж ойлгож байгаа. Монголбанк, Сангийн яам хоёр аль нь ч эдийн засгийн хүлээлтийг залж чиглүүлэхдээ их муу.
Ханшийн хэлбэлзэл хүчтэй байгаад сөрөг гэж хэлж болохоор үр дагавартай болсноос гадна улс төрийн учир шалтгаан ч байгаа байх шиг. Өөрөөр хэлбэл, доллар төгрөгийн ханшийн хэлбэлзэл ямар байхаас шалтгаалж бодлогын хүүгээ нэмлээ гэж харж байна.