УИХ-ын гишүүн Т.Аюурсайханд "Хүндэт гэрчилгээ" гардуулав
2016.08.16

УИХ-ын гишүүн Т.Аюурсайханд "Хүндэт гэрчилгээ" гардуулав

Шударга өрсөлдөөн, Хэрэглэгчийн төлөө газрын дарга Д.Мөнхтөр өчигдөр тус газрын даргаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн Т.Аюурсайханыг хүлээн авч уулзан,  “Хүндэт гэрчилгээ” гардуулав.

“Хүндэт гэрчилгээ” гардуулах ёслолд ШӨХТГ- ын дарга, албан хаагч нар байлцсан юм.

Энэ үеэр ШӨХТГ-ын дарга Д.Мөнхтөр “Манай агентлагаас анх удаа төр түмнийгээ төлөөлж явах, төр түшилцэх анхны УИХ-ын гишүүн төрж чадлаа. УИХ- ын гишүүнээр сонгогдсон Т.Аюурсайхан даргадаа баяр хүргэе” гэв.

Харин УИХ-ын гишүүн ШӨХТГ-ын дарга асан, Т.Аюурсайхан гэрчилгээгээ гардаж аваад “Өнөөдөр агентлагийн хамт олон минь урьсанд баярлалаа. Та нартайгаа уулзаж байгаадаа баяртай байна. Бид өнгөрсөн оны турш хамтарч ажилласан. Улс орны хүнд хэцүү нөхцөл байдал буюу нийгэм, эдийн хүндрэлтэй үед хуульд заасан үүргээ гүйцэтгэж ажилласан улсын байцаагч нартаа талархал илэрхийлэх нь зүй ёсны хэрэг байх. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийг миний бие ажиллаж байх хугацаандаа санаачлан ажилласан билээ. Энэхүү хуулийг УИХ-ын намрын чуулганаар энэ ондоо багтаагаад өргөн барихын тулд зорьж ажиллаж байна. Цаашид та бүхнийхээ ажилд дэмжлэг үзүүлж хамтарч ажиллана” гэлээ.