Амжилтын тухай "Амар" зөвлөж байна
Амьдралыг бид амар хялбар гэж боддог учраас бид хэцүү бүхнийг боломжгүй зүйл гэж үзэх нь бий. Амжилт бидний тойрч гарах үед бид бууж өгч, амжилтанд огт хүрэхгүй гэж итгэж орхидог.
Хэдхэн 7 хоног эрчимтэй дасгал сургуулилт хийлээ гээд Олимпоос алтан медал авч чадахгүй. Ганцхан өдрийн дотор гайхалтай сайхан дуурь зохиогддоггүй. Нэр хүндтэй хууль зүйн товчоо, загвар зохион бүтээх төв унтаад сэрэхэд л бий болчихдоггүй. Амжилтанд хүрсэн компани, нэртэй брэнд, агуу туршлага бүгд алхам алхмаар, шат шатаар ахиж дэшиж бий болддог. Амжилтанд хүргэх ид шидийн арга байхгүй. Жон Максвелл.
Гэтэл бидний олонхийн гаргадаг алдаа бол аливааг төгс сайхан, амар байлгах гэсэн хүсэл юм. Мэдээж аливаа зорилгод хүрэх зам нь дөт, арга нь хялбар бол хичнээн сайхан ч, одоогоор хорвоод ийм явдал тохиогоогүй ажээ. Хүн бүрийн амжилтын тухай бодол өөр, бас та бидэнд тохиолдох бэрхшээлүүд ч ялгаатай, харин тэр бүхнийг даваж гарахуу гэдэг нэг ижил тал бий.
Таны зорилгоо болгосон тэр бүхэнд бэрхшээл тулгарах мөчид та өөрийн хүндэлдэг биширдэг, үнэлдэг нэгний намтарыг эргэж санаарай, хэр их хөдөлмөрлөж, алдаж онож, хэр их хугацааг зарцуулан байж л таны үнэлэмжийг өөртөө хүлээсэн нэгэн болсон бэ гэдгийг санаарай. Харамсалтай нь алдартнуудын тухай санахад хөдөлмөр зүтгэлийг бус сэтгүүлийн нүүрэндэх брэнд хувцас нь илүү тод дурсагдах нь бий. Амжилтанд хүрэгсэд төрөхдөө эд баялаг, алдар нэрийн эзэн болж төрөх нь маш ховор бөгөөд тэдэнд ч бидэнд ч бэрхшээл байсан гагцхүү бид давж гарах л хэрэгтэй.
Дээр бичсэн амжилтанд хүргэдэг ид шидийн аргыг хүлээх бус өөрийн замаар л амжилтад хүрэхэд, бартаа маш их. Гэд Магадгүй цөөхөн хүмүүс бартаа саадыг давж гардаг учраас сайн бизнесмэнүүд, удирдагчид, шинийг санаачлагчдын тоо ямагт цөөн байдаг бизээ. Энэ бүхний төгсгөлд АМЖИЛТ гэж ямар ойлголтыг хэлэх вэ гэсэн асуултын хариуг танд үлдээе.
ТАНД АМЖИЛТ ХҮСЬЕ.
Та АМАР-ын талаар илүү ихийг энд дарж авна уу ?
Нийтлэлийг Амар Оюуны Хөрөнгө Оруулалт ХХК Захирал Ч.Сайхнаа