Амар трэнинг зөвлөж байна
Амар Трэнинг зөвлөж байна
Нийгэмд тогтсон зарим нэг буруу ойлголтуудаас болоод ИЛТГЭХ УРЛАГ / rhetoric/ИЛТГЭГЧ /lector, lecturer orator / нарийн нэр хүнд тиймч сайн байдаггүй. Ихэнхдээ сэтгэл хөдөлгөсөн, хоосон уран яригч хүмүүс , эсвэл цөөн хүнд л байх чадвар гэж ойлгодог. Та бид хэрхэн тодорхойлохоос үл хамаараад илтгэх урлаг бидний амьдралд үр нөлөөгөө өгсөөр байдаг.
Таны эргэн тойронд амжиллтай бөгөөд хурданаар тушаал ахиж яваа менежер, үйлчүүлэнгээ ярилцах дуртай бариста , үсчин, нөхөрлөөд удаагүй хэрнээ маш дотны найзууд байдаг уу, эсвэл та худалдааны төвд ногоо авахаар ороод худалдагчийн ятгалганд орж тооцоолоогүй бүтээгдэхүүн авч байсан уу. Энэ бүхэн бол таны эргэн тойронд буй сайн илтгэгч нарын зурвас жишээ юм. Хэл яриа, харилцаа ашиглагддаг салбар бүрт илтгэх ур чадвар үр ашгаа өгсөөр байна.
ИЛТГЭХ УРЛАГИЙН ТУХАЙ БУРУУ БА ЗӨВ ОЙЛГОЛТ
ЯРИХААС ӨӨР ЗҮЙЛ ХИЙДЭГГҮЙ
Нийтэд түгсэн хамгийн бурангуй ойлголтуудын нэг бөгөөд илтгэгч гэж чухам хэн бэ гэдэг ойлгоогүйгээс үүсдэг. Илтгэгч хүн нийгмийн сайн сайхны төлөө, хамгийн үр дүнтэй нөлөөллийн арга хэмжээг ашиглаж чаддаг. Тэд зөвхөн өөрийн эрхэм туршлага, мэдлэгээсээ бусадтай хуваалцдаг. Сэтгэл судлаач, хуульч, бизнесмэн, зохиолч, инженер% зохион бүтээгч гээд маш олон илтгэгчид байдаг. Тэд сонсогчдод амьдралыг харах өнцгийг өөрчилж, урам зоригийг нь нэмэгдүүлдэг.
БОДОЛ САНААГАА ТУЛГАДАГ
Бодит байдал дээр бусдад бодлоо тулгах нь мэдээллийн эрин зуунд боломжгүй зүйл юм. Хэн ч хүсэхгүй бол сонголтоо өөрчлөх боломжтой. Илтгэгчид өөрийн илтгэлээ бэлдэхдээ хүмүүсийн үзэл бодол тулгуурлан сэдвээ боловсруулж, асуудлыг шийдвэрлэх гарцыг хэлж өгдөг.
ХООСОН ЯРЬДАГ
Илтгэх ур чадварын зөвхөн нэг шинж нь гол санаагаа чимэглэх, зүйрлэх, харьцуулах зэргээр уран яруу илтгэх санаагаа хүргэх бөгөөд харин үүнийг дан ганц илтгэх урлаг гэж ойлгодог. Энэ болон маш олон чадваруудын нэг л хэсэг юм. Тэдний илтгэл /яриа/ нь бусдад нөлөөлөхүйц арга хэрэгслийг ашигладаг, үр дүнтэй, судалгаанд суурилсан, соёл гэгээрлийг бий болгодогоор онцлог. Илтгэгчийн хэл яриа нь өөрийх нь нэрийн хуудас л гэсэн үг. Хоосон буюу агуулга багатай байх нь илтгэгч хүнд байх ёсгүй үзэгдэл юм.
ИЛТГЭХ УР ЧАДВАР ХЭНД ХЭРЭГТЭЙ ГЭЖ...
Ихэнх хүмүүсийн чадвараа хөгжүүлэхээс зайлсхийх үзэгдэл, хөгжье гэх эрмэлзэлгүй байдал. Илтгэх ур чадвар нь илэрхийлэх чадвар, харилцааны мэдрэмжийг нэмэгдүүлдэг. Энэ утгаараа бүх хүнд хэрэгцээт чадвар бөгөөд тэр дундаас зайлшгүй суралцах шаардлагатай хүмүүс ч гэж бий. Ялангуяа олон нийтийн харилцах шаардлагатай /багш, менежер, худалдагч/ажил мэргэжилтэй бол илтгэх урлагт зайллшгүй суралцах хэрэгтэй гэж зөвлөж байна. Илтгэх урлаг бол харилцааны хамгийн том зэвсэг юм.
ХЭН Ч ГЭСЭН ХҮСВЭЛ САЙН ИЛТГЭЖ ЧАДНА
Ийн ярих нь тодорхой ярианы дадалгүй, амьдралд нь бусадтай харилцах хэрэгцээ байдаггүйгээс үүсдэг. Сайн илтгэгчид ч үргэлж мэдлэг чадвараа хурцалж, улам бүр хөгжүүлж байдаг. Илтгэх урлагийг эзэмшээгүй байдаг гэдгийг бидний харилцаанаас болж маргалддаг, бухимддагаас харж болно. Хүн бүр сайн илтгэдэг байсан бол харилцааны зөрчил, маргаан үүсэхгүй байсан. Та дээрхийн адил боддог бол нэг ч болов удаа тодорхой зорилго өөртөө тавиад илтгэл танилцуулж үүний дараа таны яриа хэр үр дүнтэй байсан бэ гэдгийг дүгнэж үзээрэй.