2016.07.06

Монгол төрийн төлөө микрофоноо зөв ашиглаарай

УИХ-ын долоо дахь удаагийн анхдугаар чуулган өчигдөр нээлтээ хийлээ.

Хэлэлцсэн асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүн Я.Санжмятав байр сууриа илэрхийлсэн юм. Тэрээр “Энэ жилийн сонгууль нилээн хүнд сонгууль болсон. Гэсэн хэдий ч Завхан аймаг УИХ-ын хоёр гишүүнээ АН-аас сонгосон явдалд талархаж байна. Энэ ялалт бол зөвхөн Завханых биш Монголын ялалт байлаа. Сонгуулийг хэл амгүй, шударга явуулахад СЕХ сайн ажилласан. Сөрөг хүчний хяналтаа сайн тавина. Бүх зүйлийг биш ч гэсэн зөв зүйлсийг дэмжиж ажиллах болно. Бидний алдааг битгий давтаарай гэж хэлмээр байна” гэлээ.