Аз жаргалтай, айх айдасгүй Улаанбаатарт амьдруулна
2016.06.30

Аз жаргалтай, айх айдасгүй Улаанбаатарт амьдруулна

Нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуй Тусгаар тогтнолын ордонд мэдээлэл хийлээ.

Нийслэлийн ИТХ-ын сонгуулиар нийслэлийн МАН 33 суудал авч: үнэмлэхүй ялалт байгуулаад байгаа билээ.

Нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуй хэвлэлийн хурлын үеэр "Бидэнд итгэл үзүүлж олонхийн санал өгсөн сонгогчдодоо баярлалаа. Сонгогчид улс төрийн намын мөрийн хөтөлбөрийг дүгнэдэг юм байна. Бид мөрийн хөтөлбөрөө 100 хувь биелүүлнэ. Манай нам сонгуульд оролцохдоо иргэдээ аз жаргалтай, эрүүл, айх айдасгүй, амар тайван Улаанбаатарт амьдруулах зорилго тавьсан. Зорилгодоо хүрэхийн тулд холыг харж, дундыг ширгээж, ойрыг хийх болно" гэлээ.