
2016.06.30
Маргаан дагуулсан 72-р тойрогт Н.Учрал илүүрхлээ
Сонгинохайрхан дүүргийн 72-р тойрогт Монгол Ардын Намаас нэр дэвшсэн Н.Учрал илүүрхжээ.
Сүүлийн сарын хугацаанд олон нийтийн анхаарлын төвд байсан УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгтэй тэрээр нэг тойрогт нэр дэвшээд байсан юм. Л.Эрдэнэчимэгийг олны анхаарлын төвд оруулсан сэтгүүлч Т.Алтаншагай, “ангийн анд” З.Баянсэлэнгэ нар Н.Учралтай өрсөлдсөн. 11 нэр дэвшигч өрсөлдсөн 72-р тойрог өрсөлдөөн, маргаан ихтэй болж МАН-аас нэр дэвшсэн Н.Учрал УИХ-ын гишүүн болох нь ээ.