Олон улсын IFFA-2016  үзэсгэлэнд мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид амжилттай оролцлоо
2016.06.21

Олон улсын IFFA-2016 үзэсгэлэнд мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид амжилттай оролцлоо

Герман улсын Франфурт хотод гурван жилд нэг удаа зохион байгууллагддаг Мах, махан бүтээгдэхүүний техник, технологи, чанар стандартын “IFFA-2016”Олон улсын үзэсгэлэнд “Очирдагинас”ХХК нь амжилттай оролцож нийт 5 медаль хүртлээ.

Тус компани нь өөрийн 5 бүтээгдэхүүнээрээ оролцсон ба таван бүтээгдэхүүн маань тавуулаа медаль хүртсэнээр 100%-ийн амжиллтай сайхан оролцлоо. Уг үзэсгэлэнд Монголын мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч 10 гаруй компани оролцсон баАнх удаа Монгол улсаас 3 аж ахуйн нэгж нийт 2 алт, 5 мөнгө, 1 хүрэл, нийт 8 медаль хүртэж олон улсад Монгол махан бүтээгдэхүүний амт чанарыг мэдрүүлж чадлаа.

Энэхүү Олон улсын үзэсгэлэн нь нэр хүнд, чанар чансаагаараа “Махны Олимп” гэж  олон улсад үнэлэгддэг юм.

Тус компанийн медаль хүртсэн бүтээгдэхүүнүүд:

1.      АЛТАН МЕДАЛЬ: “БАЯН МОНГОЛБРЭНД-ТУГАЛГАН УУТАН САВАЛСАН ҮХРИЙН ЖИГНЭСЭН МАХ /НӨӨШИЛСӨН БҮТЭЭГДЭХҮҮН/

2.      МӨНГӨН МЕДАЛЬ: “БАЯН МОНГОЛ”БРЭНД-ЛААЗАНД САВАЛСАН ҮХРИЙН ЖИГНЭСЭН МАХ /НӨӨШИЛСӨН БҮТЭЭГДЭҮҮН/

3.      ХҮРЭЛ МЕДАЛЬ: “БАЯН МОНГОЛ”БРЭНД-ЛААЗАНД САВАЛСАН ЭЛЭГНИЙ НУХАШ /ҮХРИЙН ЭЛЭГ, ГАХАЙН МАХАН НӨӨШИЛСӨН БҮТЭЭГДЭҮҮН-ШИНЭ/

4.      МӨНГӨН МЕДАЛЬ: ВЕНСКАЯ САЛЯМИ-ҮХЭР, ГАХАЙН МАХАН ДАВХАР УТЛАГАТ БҮТЭЭГДЭХҮҮН

 

5.      МӨНГӨН МЕДАЛЬ: ЖИНЧИН-ҮХЭРИЙН МАХАН ДАВХАР УТЛАГАТ БҮТЭЭГДЭХҮҮН