
Багануур салбар ММНБИ-ийн 20 жилийн ойн хүрээнд өдөрлөг зохион байгууллаа
Багануур салбар ММНБИ-ийн 20 жилийн ойн хүрээнд Дүүргийн ЗДТГ-ын төрийн сангийн хэлтэс, дотоод аудитын албатай хамтран төсвийн байгууллагад ажилладаг нягтлан бодогчдын дунд “Нягтлан бодогчийн ёс зүй” сэдвээр өдөрлөг зохион байгууллаа.
Өдөрлөгт ММНБИ-ийн дэд ерөнхийлөгч Л.Энх-Амгалан, салбарын дарга Д.Насанжаргал, дүүргийн төрийн сангийн хэлтсийн дарга Б.Батням, дүүргийн Дотоод аудитын албаны дарга Н.Оюунцэцэг нар оролцлоо.
Өдөрлөгийн үеэр санхүүчдэд ММНБИ-ийн 20 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж байгаа ажлууд, Багануур салбарын үйл ажиллагаа, МУ-ын мэргэшсэн нягтлан бодогч болсноор бий болох давуу тал, дүүргийн Дотоод аудитын хяналт шалгалтаар гарч байгаа нийтлэг алдаа дутагдал, түүнээс урьдчилан сэргийлэх арга зам, НББ-тэй холбоотой гарсан хуулийн өөрчлөлтүүдийн талаарх мэдээллийг хүргэлээ. Үйл ажиллагаанд оролцсон санхүүчдийн дунд азын сугалаа зохион байгуулж 4 азтанг тодруулж сурах бичиг, тестийн номоор шагнаж урамшууллаа.