Зарлан мэдээлэл, холбооны асуудал хариуцсан мэргэжилтнүүдэд зориулсан сургалт эхэллээ
2016.05.23

Зарлан мэдээлэл, холбооны асуудал хариуцсан мэргэжилтнүүдэд зориулсан сургалт эхэллээ

Онцгой байдлын ерөнхий газраас зохион байгуулж буй Зарлан мэдээлэл, холбооны асуудал хариуцсан мэргэжилтэн нарт гамшгийн үеийн холбоо зохион байгуулах, холбоо, зарлан мэдээллийн дэвшилтэт техник, технологиос суралцах, холбоо, мэдээллийн техник хэрэгслийг мэргэжлийн түвшинд ашиглах мэдлэг чадварыг олгох сургалт өнөөдөр эхэллээ.

Хоёр өдөр явагдах тус сургалтад “Онцгой байдлын албаны холбоо, мэдээллийн системийн тухай”, “Холбоо зохион байгуулалтын үндэс”, “Антен фидерийн байгууламж, цахилгаан соронзон долгионы тархалт”, “Гамшиг, аюулт үзэгдлийн үед Хилийн цэргийн анги, байгууллагатай холбоо, мэдээллийн харилцан ажиллагаа”,  “Радио станцын оношлогоо, гэмтэл гарахад нөлөөлөх хүчин зүйл”, “Сансрын холбооны системийн тухай” зэрэг сэдвүүдээр холбогдох албаны хүмүүс, мэргэжилтнүүд лекц унших юм.

Түүнчлэн сургалтын үеэр суурь мэдлэгийн шалгалт авч, жагсаалын үзлэг явуулна.

Сургалт хоёр өдөр үргэлжилнэ.