2016.05.19

Би албан тушаалыг хариуцлага гэж ойлгодог

“Монгол улсаа хөгжүүлье” нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва оролцлоо.

МАХН-аас гараад МАН-ыг сонгох болсон шалтгаанаа тодруулахгүй юу?

МАХН, МАН хоёр бол угшил, гарал нэгтэй. Энэ талаар тодорхой тайлбар хийсэн. Монгол Улсын хувьд хөгжлийн чухал үе шатанд ирээд байна. Тиймээс улсаа хөгжүүлэхийн тулд Монголын ард түмэн эв нэгдэлтэй, эрч хүчээ төвлөрүүлэх хэрэгтэй гэж бодож явдаг. Намуудын задрал, намууд доторх фракцын зөрчил ямар хор уршигтайг бид нүдээрээ үзлээ. АН доторх фракцууд хоорондоо зөрчилдөн, намын даргаа гэхээс илүү фракцын даргаа дагадаг. Зөрчил нь сүүлдээ зөрчил биш үзэн ядалт болж байна.

Та МАХН-ын дэд даргын байр суурийг хашиж байсан. Мөн Монгол Улсын шадар сайд байсан. Таныг ийм өндөр албан тушаалтай байсан хэрнээ 2016 оны сонгуулийн босгон дээр нүүрээ бурууллаа гэх хүмүүс байна?

Ямар нэгэн албан тушаалыг гуйж аваагүй. Албан тушаал гэдэг бялуу хуваахтай адил зүйл биш. Би албан тушаалыг хариуцлага гэж ойлгодог.

Үргэлжлэлийг бичлэгээс үзнэ үү