2016.04.29
“Шударга ёс” эвсэл цэцийн шийдвэрийг хүлээж авна гэв
УИХ дахь МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг өнөөдөр хуралдаж, Үндсэн хуулийн цэцийн 05 тоот дүгнэлтийн талаар хэлэлцсэн байна.
Тус бүлэг уг асуудлаар өнгөрсөн лхагва гарагт завсарлага аваад байсан билээ. Тэгвэл өнөөдрийн хуралдаанаар бүлгийн гишүүд цэцийн дүгнэлтийг хэлэлцээд, хүлээж авах нь зүйтэй гэж үзсэн байна. Мөн хуралдаанаар “Шударга ёс” эвслийн бүлгийн даргаар УИХ-ын гишүүн О.Баасанхүүг 100 хувийн саналаар дэмжиж, томилжээ.