2016.04.25

“Намд элслээ” гээд Даваасүрэн гэдэг хүнд ямар нэгэн өөрчлөлт гарахгүй

“Танил хүн” нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнтэй ярилцлаа.

Та МАН-ын гишүүнчлэлээ сэргээлээ. Яагаад ингэх болов?

МАН-ын удирдлагаас сонгуульд хамтарч оролцох урилга ирүүлсэн. Үүний дагуу сонгогчдын санал бодлыг нь асууж, судалгаа авсан юм. Тус саналуудын 70 гаруй хувь нь бие даагчид сайн ажилласан. Гэхдээ шийдвэр гаргах түвшинд цөөдөөд байна, ирэх сонгуулиар ч цөөдөх байх гэдэг санал ирүүлсэн. Тиймээс нэгдүгээрт үүнийг харгалзаж үзсэн. Мөн цөөнх хамтарч, нэгдэн сонгуульд оролцох нь зүйтэй гэдэгт бид санал нэг байна. Бид ялсных нь дараа бялуу хуваалцая гэсэн байдлаар хандаж байгаа хэрэг биш. Мөрийн хөтөлбөрт өөрсдийн санааг оруулсан.

Бие даагч гишүүдийг сөрөг хүчний сөрөг хүчин гэж хардаг. Намд орохоор тэр үүрэг байхгүй болох нь ээ?

Намын бүлэгт ороход бидний олон нийтэд хүргэдэг мэдээлэл тодорхой хэмжээгээр хязгаарлагдах болов уу гэж  бодоод байх шиг байна. Миний хувьд тийм зүйл байхгүй. Бид хоёр өмнө нь баримталж ирсэн зарчмуудаа баримталсаар байх болно. Даваасүрэн гэдэг хүнд ямар нэгэн өөрчлөлт гарахгүй.

Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ суманд өнгөрсөн хугацаанд та ямар ажлуудыг хийсэн бэ?

            Үргэлжлэлийг нэвтрүүлгээс үзнэ үү