Хүүхдүүд амьдрах чадварын хичээлээр тулгамдсан сэдвээ сонгов
Сайн хичээл, үйл ажиллагааны улсын зөвлөлгөөн
Сайн хичээл, үйл ажиллагааны улсын зөвлөлгөөнийг өчигдөр нийслэлийн ерөнхий боловсролын найман сургууль дээр нэгэн зэрэг зохион байгуулсан юм. Нэг сургууль дээр 30 сайн хичээл, үйл ажиллагааг танилцуулан, хэлэлцүүлэг өрнүүлж, мэргэжлийн зөвлөгөө өгч, хот, хөдөөгийн багш нар харилцан туршлага солилцсон байна. Ийнхүү 21 аймаг болон нийслэлийн найман дүүрэг тус бүрээс шалгарсан 240 сайн хичээл, үйл ажиллагааг өчигдөр зөвлөлгөөн хэлбэрээр танилцуулав.
Гурван жилийн өмнө батлагдсан “Зөв монгол хүүхэд” хөтөлбөрийн хэрэгжилтийн хүрээнд БСШУ-ы сайдын тушаалаар “Хүүхэд бүрийг хөгжүүлэх сайн хичээл, үйл ажиллагааны удирдамж”-ийг баталсан юм. Эюхүү сайн хичээл, үйл ажиллагаа үндэсний хэмжээнд сургуулийн өмнөх боловсрол, бага, дунд боловсролын төвшинд амжилттай хэрэгжиж байгааг өчигдөр болсон улсын зөвлөлгөөн харууллаа.
“Зөв монгол хүүхэд хөтөлбөр хүүхэд бүрийн хөгжилд” үндэсний чуулган мягмар гаригт эхлэн өчигдөр Сайн хичээл, үйл ажиллагааны улсын зөвлөлгөөнөөр үргэлжиллээ. БСШУЯ-ны Хэрэгжилтийн багийн гишүүн С.Ариунаа энэ талаар хэлэхдээ: “Амьдрах чадварын хичээл сая орлоо. Хүүхдүүд маань өөрсдийн өмнө тулгамдсан сэдвийг сонголоо. Сэдэв сонгоно гэдэг өөрөө арга зүйтэй. Бүх хүүхдийнхээ оролцоог жигд хангадаг. Өөрөөр хэлбэл бусад судлагдахуунаар олж авсан мэдлэгийг хэрэглээ болгож гаргаж байгаа гэсэн үг. Багаар хамтарч ажиллах, эргэцүүлэн бодох, тайлбарлах зэрэг чадварт хүүхдүүд суралцдаг” гэсэн юм.
“Зөв монгол хүүхэд хөтөлбөр хүүхэд бүрийн хөгжилд” үндэсний чуулган мягмар гаригт эхлэн өчигдөр Сайн хичээл, үйл ажиллагааны улсын зөвлөлгөөнөөр үргэлжиллээ
Уг үйл ажиллагаанд хүүхдүүд жигд оролцов. Цаашид судалгааныхаа үндсэн дээр мэдээ баримтаа цуглуулаад асуудлаа шийдэх аж. Хүүхдүүд уг асуудлыг шийдсэнээр тухайн аймаг, дүүрэг, хороо, сургуульдаа өөрсдийнхөө хувь юмрийг оруулах ажээ. Энэ бол хичээл биш л дээ. Тогтсон ном, сурах бичиг байхгүй, тогтсон агуулга байхгүй гэдгээрээ хичээлээс ялгаатай. Хүүхдүүд өөрсдөд тулгамдсан асуудлыг өдөр тутмын амьдралаасаа олж, хоорондоо ярилцаж зөв- шилцсөний үндсэн дээр сэдвээ сонгоод, түүнийхээ дагуу мэдээлэп цушуулан, мэдээллээ боловсруулж асуудлаа өөрсдийн хэмжээнд багшийн читлүүлэгтэйгээр хийж шийддэг үйл явц гэсэн үг.
Уг зөвлөлгөөний талаар зарим багш, сурган хүмүүжүүлэгчдийн байр суурийг сонирхлоо.
Ховд аймгийн Жаргалант сумын долдугаар сургуулийн багш П.Үлэмжнаран:
“Амьдрах чадварт суралцах үйл ажиллагааны цаг 2015-2016 оны хичээлийн жилд шинээр суурь боловсролд хэрэгжиж байгаа. Энэ цаг маш үр өгөөжтэй. Яагаад гэвэл хүүхэд их хөгждөг. Сургуульд байхдаа онц сурдаг мөртлөө амьдрал дээр гараад сайн ажиллаж чаддаггүй тийм хүмүүс байдаг. Сурагчдыг тийм болгохгүйн тулд зөв хөгжүүлж чиглүүлэхэд үйл ажиллагааны цагийн гол зорилго оршдог. Хүүхдүүд өдөр тутмын амьдралд тохиолдож байгаа асуудлаа өөрсдөө олж авдаг. Түүнийгээ шийдвэрлэхэд даван туулах чадварт суралцдаг нь хамгийн гол бөгөөд хэрэгтэй цаг гэж боддог” хэмээн ярьж байна.
Нийслэлийн 71 дүгээр сургуулийн монгол хэл, уран зохиолын багш Ч.Нэргүй :
-Өнөөгийн нийгмийн хэрэгцээ шаардлага бол хүүхдүүдийг өөрөө тулгамдсан асуудлаа олж хардаг, аливаа зүйлийг эргэцүүлж боддог олон талаас нь хардаг, зөв дүгнэлт өгдөг иргэн болгож төлөвшүүлэх явдап. Ийм чадвар суулгахад энэхүү сургалтыг дэмжих үйл ажиллагааны мөн чанар оршиж байгаа юм. Саяын хичээлээс харахад хүн амьдарч байгаа орчноосоо өөрт тулгамдаад байгаа асуудлыг олж харах буюу сэдвийг сонгох нь эхний шатны үйл ажиллагаа байсан. Зургадугаар ангийн хүүхдүүд гэхэд нэлээд хөгжчихсөн их сайн ярьж байна. Өөрийгөө илэрхийлэх чадвартай, бусадтайгаа хамтарч ажилладаг сайн хүүхдүүд байгаа нь харагдлаа. Багшийн хувьд ч гэсэн аймаг аймгаас шилдэг багш нар ирсэн байгаа учраас тэр нь ч бас харагдаж байна. Саяын үйл ажиллагаанд хүүхдүүд маш сайн оролцлоо. Багшийн чиглүүлэлт ч сайн байсан. Яахав хичээлийн үйл явц төгсгөлгүй үргэлжлэх гээд байгаа тал ажиглагдлаа. Хэзээ төгсөх нь мэдэгдэхгүй сунжраад. Багууд дотроо хамтарч ажиллаад нэг л шийдвэрт хүрэх ёстой байсан. Гэтэл нэг багаас хоёр гурван хүүхэд өөр өөр үнэлгээ хэлээд байна лээ. Ингэж болдоггүй. Цаашид үүнийг сайжруулмаар юм уу гэж л хэлмээр байна.
Харин гуравдугаар сургуулийн 6в ангийн сурагч З.Энх-Ану энэ талаар санал сэтгэгдлээ бидэнтэй хуваалцав. “Интернэтийг зөв зохистой хэрэглэх талаар манай ангийнхан үйл ажиллагааны цагаараа ярилцлаа. Интернэтэд соёлтой хандах, бүдүүлэг үг хэрэглэхгүй байх, хувийн нууцаа тараахүй байх, хүний нууцад халдахгуй байх талаар мэдээлэл олж авлаа. Хичээлийн гал зорилго нь хүүхдүүд интернэгайг хэрхэн зөв зохистой хэрэглэж, мэдээлал солилцох байх вэ гэдгийг тодорхойлох явдал байлаа. Интернэтийн сайн тал ч олон, сөрөг тал ч олон. Бүх хүн л интернэт хэрэглэдэг. Мэдээллээр хангадаг гол хэрэгсэл интернэт болсон. Бид ярилцаад 13 нас хүрээгүй хүүхдүүд интернэт хэрэглэхдээ хязгаартай байх, зөвхөн хичээлдээ хэрэгтэй мэдээлэл авах нь зөв гэж үзсэн. Гэхдээ өнөөдөр фэйсбүүкгүй хүүхэд гэж үгүй. Гэртээ хариад цайгаа ууж, хичээлээ хийчихээд бүгд л интернэтэд ордог байх. Уг нь дээд тал нь 20- 30 минут интернэтэд ордог байхад л хангалттай гэж бид үйл ажиллагааны цагаараа ярилцсан. Өмнө бид үйл ажиллагааны цагаараа тодорхой АХА болон буухиа тэмцээнүүд зохион байгуулж байсан. Маш үр дүнтэй болсон” гэж тэр ярьсан юм.