2016.04.18

Нийслэлийн иргэдийг ажил, сургуульд нь хүргэх чухал үүргийг автобусын жолоочид гүйцэтгэдэг

“Ажлын дараа” нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт Зорчигч тээврийн нэгтгэлийн ОНӨААТҮГ-ын дарга Ц.Одонтунгалаг оролцлоо.

Танай ажил их эрт цугладаг юм байна?

Ажилчид өглөө таван цагт гэрээсээ гарч зургаан цаг гэхэд ажилчдаа бааз тус бүрт цуглуулдаг. Нийслэлийн иргэдийг ажил, сургуульд нь хүргэдэг чухал үүргийг гүйцэтгэдэг хүмүүс.

Автобусны жолооч кондуктор нар ажил хаялт зарлан, хэл ам ихтэй байсан. Тэр асуудал юу болсон бэ?

Тухайн үед цалин хөлсийг нэмэх ёстой гэсэн шаардлага тавьж байсан. Тэр асуудлыг зохицуулахад хууль эрх зүйн орчны хувьд боломжгүй байв.

Жолооч нар хэдэн төгрөгийн цалин авдаг вэ?

 Цагийн гүйцэтгэлээр цалинждаг. Нэг цагийн цалийн 4-6 мянган төгрөг зэрэг янз бүр байдаг. Дундаж цалин  1 сая 100 мянган төгрөг.

Жилд хэдэн литр шатахуун зарцуулж байна вэ?

Жилд 10 гаруй тэрбум төгрөгийн шатахуун зарцуулах төлөвлөгөөтэй.

Бүх автобус ухаалаг системд холбогдсон уу?

Тийм. 

 Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү