2016.04.08

Смарт карт компаниас орлогоо авахад бэрхшээлтэй байна

Нийтийн тээврийн салбарт цахим төлбөрийн систем нэвтрүүлэх төсөлд үнэлэлт, дүгнэлт өглөө.

Энэ үеэр ААН-үүдийн орлого буурснаас гадна “Смарт карт” компаниас тухайн өдрийн орлогыг авахын тулд ихээхэн бэрхшээлтэй тулгарч байна гэдгийг онцоллоо. Автобус компаниуд орлогыг хувиарлахдаа хугацаа хожимдуулж байгаагаас ажилчдын цалинг тавьж чадахгүй байх, шатахууны төлбөр хуримтлагдаж цаашид үйлчилгээнд явах боломжгүй байдалд хүрчээ.

Зорчигч тээврийн нэгтгэлийн захирал Ц.Одонтунгалаг “Орлого хуваарилалт сарын хугацаанд удааширч байсан тохиолдол бий. Орлогыг олон шат дамжлагаар өгдөг. Бид нийслэлийн иргэдэд ухаалаг нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлэхийг дэмжиж байгаа. Гэтэл үүнийг хэрэгжүүлж буй компаниудын үндсэн эрх ашигт халдан, хүнд байдалд оруулж байна” гэлээ.