2016.04.04

Говь нутаг руу хөгжлийн тэнхлэг эргэсэн

“Бямба гаригийн ярилцлага” нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт Дорноговь аймгийн Засаг дарга П.Ганхуяг оролцлоо.

Өнгөрсөн найман жилийн хугацаанд Дорноговь аймгийг удирдахдаа хийсэн гол ажил гэвэл юуг нэрлэх вэ?

Өнгөрсөн хугацаанд Дорноговь төдийгүй говь нутаг руу хөгжлийн тэнхлэг эргэсэн. Манай аймгаар улсын дэд бүтцийн тэнхлэг дайран өнгөрч байдаг. Намайг аймгийн даргаар ирэхэд ийм зүйлсийг хийх хэрэгтэй байна гэж ярьж хэлж байсан. Нэгдүгээрт Улаанбаатар хоттой засмал замаар холбогдох,  дэд бүтцийн асуудал, шилэн кабель, МАА-ын хөгжлийн асуудал гээд олон зүйлийг ярьж байв. Нутгийнхаа 60 мянган иргэдтэй хамтран ажиллаад одоо  эргэн харахад тухайн үед хүмүүсийн хүсч байсан зүйлсийн ард нь гарч чадсан.

Японд улсад худалдааны төлөөлөгчөөр яагаад ажиллах болсон юм бэ?

Монгол Улс, Япон улстай 1972 онд дипломат харилцаа тогтоосон. Дайны цаг үеүдэд хүндрэлтэй асуудлууд их гарсан. Японы Засгийн газраас зардлыг даан 1985 онд төгсч ирээд Ноолуурны үйлдвэрт ажиллаж эхэлсэн. Харин 1990 оны үед техник технологийн хэрэгцээ, сэлбэг материал, цахилгаан станцын тоног төхөөрөмжийг Японд улстай очин ярилцаж, барааны зээлийг хариуцах инженерээр ажиллах болсон. Үүнээс хойш Монгол улсаа төлөөлөн эдийн засгийн хүндрэлтэй үед Японы зээл тусламжийг татах ажилд орсон.  

                 Үргэлжлэлийг бичлэгээс үзнэ үү