Мөнгө угаах гэмт хэргийн эрсдлийн талаар сургалт явагдлаа
2016.04.01

Мөнгө угаах гэмт хэргийн эрсдлийн талаар сургалт явагдлаа

Санхүүгийн мэдээллийн алба нь МУ-ын төрийн байгууллагууд, өөрөө удирдах байгууллагууд, хувийн хэвшлийг хамруулан манай улс дахь мөнгө угаах,  терроризмыг санхүүжүүлэх эрсдлийг үнэлэх ажлыг зохион байгуулж байна.

Энэ хүрээнд өнөөдөр Монгол банк, ММНБИ хамтран мэргэшсэн нягтлан бодогчид, аудиторууд, санхүүгийн байгууллагын ажилтнуудад зориулсан сургалтыг Азийн хөгжлийн банкны техник туслалцааны хүрээнд зохион байгууллаа. 

“Манай орны хувьд мөнгө угаах терроризм санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцооны нөхцөл байдлыг 2007 онд олон улсын байгууллагад хянуулж байсан ба хангалтгүй үнэлгээ авч байжээ. 2016 онд 2 дахь удаагийн хяналт хийгдэж байгаа бөгөөд сайн үнэлгээ авахыг зорьж байгаа. Үндсэндээ аль салбарт энэ зөрчил байна гэдгийг тайлан судалгаагаар гаргаж ирэхийг зорьж байгаа.” гэдгээ Монгол банкны судалгааны албаны дарга Б.Төмөрбат сургалтын үеэр хэлж байлаа. Мэргэшсэн нягтлан бодогчид аудиторуудын хувьд энэ төрлийн гэмт хэрэгт холбогдох эрсдэл өндөр байдаг учраас анхаарах асуудлуудыг уулзалт хэлэлцүүлгийн үеэр хөндөж санал солилцлоо.    

Дашрамд хэлэхэд манай улсад 2013 онд “Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай” хууль батлагдсан ба 2013 оноос Азийн хөгжлийн банкны техник туслалцааны хүрээнд Монгол улсын хууль сахиулах байгууллагуудын мөнгө угаах терроризм санхүүжүүлэх гэмт хэргийг мөрдөн шалгах чадавхийг сайжруулах төсөл хэрэгжиж байгаа аж.