2016.04.01
Оюутолгойн далд уурхайн ажил тогтворжвол эдийн засаг сэргэх боломжтой
Монголын эдийн засгийн чуулган “Сургамж, сорилт, шийдэл” сэдвээр хоёр өдөр үргэлжиллээ.
Энэ үеэр судлаач, эдийн засагчдын байр суурийг сонссон юм. Тухайлбал, Монголын бизнесийн зөвлөлийн гүйцэтгэх захирал Жим Двайер “Бизнесийн орчны хувьд өнгөрсөн дөрвөн жил таагүй байсан. Харин Оюутолгойн далд уурхайн үйл ажиллагааг сэргээвэл уул уурхайн ханган нийлүүлэлтээс эхлээд бүх төрлийн бизнес сэргэж, ажлын байр нэмэгдэх төлөв ажиглагдаж байна” гэлээ.