Нийт нутаг дэвсгэрийн 19.9 хувьтай тэнцэх газарт хайгуулын тусгай зөвшөөрөл олгоно
Уул уурхайн салбарын уналтаас үүдэж эдийн засаг хямралд нэрвэгдээд байна.
Эхнээсээ том компаниуд үүд хаалгаа барьж буй талаар мэдээлэл гарах болсон. Тиймээс ашигт малтмалын үнэ эргэж сэргэхийг цаг алдаж хүлээж суулгүй, геологи хайгуулын ажлаа эрчимжүүлэх ёстой гэж үзжээ.
Манай улсын нийт нутаг дэвсгэрийн 8.6 хувьд хайгуулын тусгай зөвшөөрөл олгогдсон, 71.5 хувьд тусгай зөвшөөрөл олгохыг хориглосон байдаг. Харин цаашид нийт нутаг дэвсгэрийн 19.9 хувьтай тэнцэх газар нутагт тусгай зөвшөөрөл олгоно гэж Ашигт малтмалын газраас мэдээлсэн юм.
“Уул уурхайн салбарын өсөлтийн үед бид бэлтгэлээ бүрэн хангасан байх хэрэгтэй. Эрэл, хайгуулын ажил тасралтгүй явж байх ёстой. Мөн өсөлт, бууралтын үеийг нарийн тооцож ажиллах нь чухал” гэж Геологийн төв лабориторийн ТӨҮГ-ын дарга Н.Тэгшбаяр хэллээ.