Уул уурхайн үндэсний ассоциацийн ерөнхийлөгч Н.Алгаа
2015.11.04

Компаниудын мэдээлэл ил тод болсноор хөрөнгө оруулалт татах боломж нэмэгдэнэ

Бизнесийн хэмнэл нэвтрүүлэг энэ сарын 3,4-ны өдрүүдэд Олборлох үйлдвэрийн ил тод байдлын санаачлагын үндэсний чуулган болох гэж байна. Уг чуулганы талаар Уул уурхайн үндэсний ассоциацийн ерөнхийлөгч Н.Алгаатай ярилцаж байна.

Анх удаагаа болж байгаа томоохон чуулган. Таны хувьд хэр ач холбогдолтой арга хэмжээ болохоор харагдаж байна?

-Анхдугаар чуулган болох гэж байна. Гэхдээ Монгол улс 2010 онд ил тод байдлын санаачилгыг хэрэгжүүлсэн статусыг авснаас хойш нэлээд хэдэн жил болсон. Тэр үед 34 орон нэгдэхээр мэдэгдэл гаргасан. Үүнээс дөрөвдүгээрт хэрэгжүүлсэн орон нь Монгол юм. Энэ хугацаанд юуг амжуулав, ямар ололт олов, ямар бэрхшээл байна. Цаашдаа юу олох бэ гэх асуудлаар чуулган хуралдана.

Таны хувьд ололт, амжилт, хэрэгжүүлэлтэд тулгарсан алдаа юу байна?

-Ер нь бол яагаад энэ санаачилгад компаниуд нэгдэв гэдэг чухал. Дэлхийд анх газрын тос, үндэстэн дамнасан корфорациуд, тухайн аль нэг оронд авлигал өгөхөөс сэргийлж гарсан санаачилга юм. Монгол улс уул уурхайн хөгжиж байгаагаараа нэгдэж байгаа. Бид энд нэгдсэнээр төлбөр нь ил тод болсноор хэд хэдэн асуудал эерэгээр шийдэгдэнэ.

Бүрэн эхээр нь бичлэгээс ...