Хүн хүмүүсийн дунд л төлөвшиж хөгждөг
УИХ-ын гишүүн Л.Болд “Амжилт” нэвтрүүлэгт оролцлоо.
Аавынхаа сургаалийг цаг үргэлж санаж, ажлыг гололгүй сэтгэлээрээ хийсээр ирсэн тэр амьдралын гараандаа гарч, алс холыг зорихдоо ч аавынхаа зөвөлгөөг дагасан. Ийнхүү амьдралын гараанд гарахдаа юуг сурсныг болон амьдралынх нь луужин аль зүгт чиглэснийг энэ нэвтрүүлгээр үзүүлж байна.
Та мэргэжлээ сонгох үедээ ямар зорилгыг тээж байсан бэ?
Би олон улсын гадаад харилцааны чиглэлээр ажиллана гэж боддог байсан. Гэхдээ хэлний ангийн сонголт байгаагүй. Тухайн үед аав минь орос хэл хэдийн сурсан учраас өөр хэл сурах хэрэгтэй гэж зөвлөсөн. Тиймээс Герман улсад сурахаар шийдсэн.
Сургуулиа төгсөж ирсний дараа анхны хөдөлмөрийн гараагаа хэрхэн эхлүүлсэн бэ?
Тэр үед ажлын гараагаа заавал хөдөөнөөс эхлүүлэх хэрэгтэй гэж байсан. Уурхайчдын дунд анх ажилласан. Уурхайчин гэдэг гайхамшигтай ард түмэн. Үйлвэрчний эвлэлд зааварлагчаар ажиллаж байв.
Үйлдвэрчний эвлэлд ажилласан он жилүүд таныг өөрийгөө нээхэд ямар түлхэц үзүүлсэн бэ?
Үйлдвэрчний байгууллага их сайхан байгууллага. Бүх салбарын, бүх хүнд хамаардаг. Хөдөлмөр эрхэлж буй хүн бүр үйлдвэрчний эвлэлээр дамждаг. Тэнд ажилласнаар би тав, зургаан жилийн дотор ихэнх аймаг сумаар явж үзсэн. Намайг маш их нээж өгсөн. Монгол орон хүнийг ямар ч дээд сургуулиас илүү хүн болгож хүмүүжүүлдэг. Хүний дунд орж л хүн болж төлөвшсөн дөө.
“ Хүн хүмүүсийн дунд төлөвшиж хөгждөг. Тиймээс ажлыг анхнаас нь шат дараатай хийх нь амжилтын түлхүүр юм”.
Үргэлжлэлийг бичлэгээс ..