Наурызын баярын мэндчилгээ
2016.03.22

Наурызын баярын мэндчилгээ

Монгол Улсын нийт казах иргэд! Эрхэм хүндэт Баян-Өлгийчүүд ээ!

Урин хавартай учран золгож буйг бэлгэдэн хотол олноороо өргөн дэлгэр тэмдэглэдэг казах түмний ёс заниат, вв уламжлал, үндэсний соёлын сапигүй хэсэг болсон хаврын баяр-Наурызын баярыг тохиолдуулан нийт казах иргэд Та бүхэнд Монгол Ардын Намын Удирдах зөвлөлийн нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлж, хотол олноороо эрүүл энх, амар амгалан байж, хийморь цогтой, урам зоригтой амьдрахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

Наурызын баяр бол дэлхийн олон сая казах иргэд өвлийг өнтэй давж, урин хавартай учран золгосныг бэлгэдэн тэмдэглэдэг олон зуун жилийн баялаг түухтэй уламжлапт цзнгүүн бөгөөд энэ өдөр хотол даяараа амар мэндээ мэдэлцэж, азай буурал ахмадуудаа хүндлэн дээдэлж, үнэт сургаалийг сонсч, хийж бүтээснээ дүгнэн цэгнэж, цаашдын ажил бүтээлээ хэлэлцдэг баяр юм.

Сүүлийн жилүүдэд манай орны төр засаг болон олон нийтийн байгууллагууд Наурызын баярт ихээхэн ач холбогдол өгч, уламжлал шинэчлэлийг хослон өргөн дэлгэр тэидэглэдэг болсон билээ.

Монгол Улсын хөгжил дэвшил, бүтээн байгуулалтад үе үеийн ажилч хичээнгүй, казахын ард иргэд хөдөлмөр бүтээл, авьяас чадвар, эрдэм мэдлэгээрээ үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан бөгөөд казах иргэдийн дундаас улс орондоо нэр хүндтэй төр, нийгмийн зүтгэлтнүүд, соёл урлаг, боловсролын салбарын аздартнууд, эрдэмтэд үйлдвэр, хөдөө аж ахуйн сайчууд олноор төрөн гарсныг Наурызын баярын энэ өдөр бахархан тэмдэглэхэд таатай байна.

Тэдний тэргүүн эгнээнд манай намын гишүүд, дэмжигчид байсан, одоо ч эх орныхоо бүтээн байгуулалтад хоёргүй сэтгэлээр зүтгэж хувь нэмрээ орууж яваа гэдэгт итгэлтэй байна.

Дэлхийн 40 гаруй оронд амьдарч байгаа казах иргэдийн дотроос өөрийнхөө хэл соёл, ёс заншил, өв уламжлалыг унаган төрхөөр нь хадгсшан үлдсэн нь Монголын казах иргэд гэдгийг эрдэмтэн судлаачид онцлон тэмдэглэсэн байдаг.

Энэ бал 95 жилийн түүхтэй улс төрийн ууган хүчин Монгол Ардын Намаас үндэсний цөөнхийн тазаар авч хэрэгжүүлсэн зөв бодлого, казах иргэдийн өөрсдийн нь хичээл зүтгэлийн үр дүн юм.

Өнөөдөр казах иргэдийн олонх нь амьдардаг Баян- Өлгий агшагт уламжлалт маз аж ахуйг хөгжүүлэхийн зэрэгцээ Асгатын орд зэрэг байгапшн балпгийг эдийн засгийн эргэлтэнд оруулах, эрчим хүчний найдвартай эх үүсвэртэй болох, мал аж ахуйн гаралтай түүхий эдэд түшиглэсэн боловсруулах аж үйлдвэрийн салбар болон орон нутгийн дэд бүтэц, аялал жуулчлачыг хөгжүүлэх, зэрэг бүтээн байгуулалтыг хэрэгжүүлснээр аймаг орон нутгийг хөгжүүлэх, ард иргэдийн амьдралыг сайжруулахад чухал үүрэг гүйцэтгэх болно.

Манай казах иргэд Монгач Ардын Наиын бодлогыг үргэлж дэмжиж, хэрэгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж ирсэнд бид гүнээ талархаж байдаг билээ.

Үндэсний уламжлачт Наурыз баяраа тэмдэглэж буй манай орны нийт казах иргэддээ элэг бүтэн, элбэг хангалуун, амжилт бүтээл арвин, аз хиймортой байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

УИХ-ЫН ДЭД ДАРГА, МОНГОЛ АРДЫН НАМЫН ДАРГА Миеэгомбын Энхболд