Геологийн төв лабораторийн нэр хүндэд халджээ
Геологийн төв лабораторийнхон “Жи Пи Эф” компанийнхантай хуйвалдаж дээж сольдог байсан гэх мэдээлэл зарим сайт, хэвлэл мэдээллээр цацагдсан.
Энэ асуудалтай холбоотойгоор Геологийн төв лабораториас мэдэгдэл гаргаж, өөрийн байр сууриа илэрийллээ. Уг мэдэгдэлд “Монгол Улсын Геологийн төв лаборатори нь шинжилгээний үр дүнг удирдлага, хяналт санхүүгийн хувьд хараат бус бие даасан байдлаар гаргадаг Олон улсын түвшинд итгэмжлэгдсэн 60-аад жилийн түүхтэй Монгол Улсын хэмжээнд тэргүүлэх зэргийн мэргэжлийн байгууллага юм.
Гэвч сүүлийн өдрүүдэд экспортод гаргасан мөнгөний хүдрийг төлөөлөх боломжгүй, холбогдох стандарт арга технологийн дагуу авч боловсруулалт хийгээгүй гурван өөр газраас авч гурван лабораторид хэн өгч шинжлүүлсэн нь тодорхойгүй шинжилгээний үр дүнг харьцуулан холбогдох мэдээллийн хэрэгслүүдээр сөрөг мэдээлэл явуулан байгууллагын нэр хүндэд халдаж байгаад гүнээ харамсаж байна.
Дахин ийм асуудлаар байгууллагын нэр төрд олон нийтийн мэдээллийн хэрэгслээр үндэслэлгүй халдвал зохих хууль хяналтын байгууллагад хандахаа талуудад албан ёсоор мэдэгдэж байна” гэжээ.