Д.Бямбасүрэн: Х.Баттулга бол нохой, гэхдээ манай нохой
Монгол Улсын Ерөнхий сайд асан Дашийн Бямбасүрэн цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийлснийг хүргэж байна.
Сүүлийн үед УИХ-ын гишүүн Х.Баттулгыг тойрсон элдэв асуудал олон түмний санаа бодлыг үймүүлж шуугиан тарьж байна л даа.
Тэгэхээр монгол төр авлигачидтай тэмцэнэ, шударга ёсыг дээдэлнэ гэдэг энэ уриа лоозонг хэрэгжүүлж байгаа юм шиг дүр харагдаад байгаа юм.
Гэтэл энэ асуудлыг яг нарийн тунгааж бодоод үзэх юм бол их олон талтай асуудал.
Нэгдүгээрт, өнгөрсөн хэдэн удаагийн сонгуулийн үеэс эхлээд л сонгууль дөхөөд ирэхээр л авлигын эсрэг тэмцэл хүчтэй явж байна гэдэг сэтгэгдэл төрүүлэх ч гэдэг юм уу, эсвэл УИХ-Д байгаа нэгнийхээ нүүрийг дахиж хармааргүй байгаадаа ч тэгдэг юм уу нэг л их хэрэг мандуулдаг.
Тэгээд сонгуулийн дараа бүгд л чимээгүй болно л доо. Ингээд харахад Х.Баттулгын "хэрэг" гэдэг бол дахиад нөгөө ээлжит давталтын үед нь улс төрийн ашиг сонирхлын үүднээс өрнүүлж байгаа компанит ажил гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Энэ бол Монгол төрийг үүсгэж байгуулах бидний зарчим, үзэл бодол өөрөө гажуудалд орсны нэг илрэл шүү дээ.
Х.Баттулга: Таван сар шалгаад надаас юу ч гарахгүй болохоор миний эргэн тойрны хүмүүсийг шалгаж байна
УИХ-ын гишүүн Х.Баттулгын туслахаар ажиллаж байсан Г.Түвшинжаргалыг энэ сарын 16-ны өдөр баривчилж, хоёр хоногийн дараа Баянзүрх дүүргийн шүүхэд үргэлжлүүлэн саатуулах эсэх шүүх хурал болсон. Яг тэр өдрийн өглөө нь буюу пүрэвээс баасан гарагт шилжих үед "Түмэн хишигтэн" компанийн захирал Ш.Эрдэнэтуяаг баривчилсан байна.
Ш.Эрдэнэтуяа нь УИХ-ын гишүүн Х.Баттулгын туслахаар 10 гаруй жил ажилласан юм. Г.Түвшинжаргалыг үргэлжлүүлэн хорих шүүх хуралд УИХ-ын гишүүн Х.Баттулгыг оруулахгүй байснаа "Цаанаас тэгж хэлсэн" гэж тайлбарласан. Ингээд хуулийн холбогдох заалтыг тайлбарлаж байж шүүх хуралд оролцох боломжтой болсон. Гэсэн ч шүүх хурлаас Г.Түвшинжаргалыг 14 хоног саатуулах шийдвэр гаргасан юм.
Тэнд цугласан хэвлэлийнхэнд хандаж УИХ-ын гишүүн Х.Баттулга "Та нар мэдэж байгаа, Б.Батзаяаг таван сар мөрдөнд суулган тамласан. Мөн надтай хамт ажиллаж байсан дөрвөн залуу одоо эх орондоо ирж чадахгүй, интерполоор эрэн сурвалжпуулж байна. Эрчүүдийг нь нугалж чадахгүй болохоор хөхүүл эмэгтэйчүүдийг хорьж эхэллээ. Эрх мэдэлгүй, туслах, нарийн бичгийн даргаар ажиллаж байсан хүнээс юу гарах юм бэ.
Ингэж сэтгэл санаа руу нь дайрч байна. Хамгийн гол нь Тавантолгойн ордыг 60, цаашлаад 100 жилээр нэг компанид өгөх гэсэн оролдлогыг илчилсний төлөө ийм эрүү шүүлтэд орж байна. Би энэ талаар удаа дараа хэлон" гэлээ. Таван сар шалгаад надаас юу ч гарахгүй болохоор ингэж миний эргэн тойрны хүмүүсийг шалгаж байна, тэр бүү хэл зарим тохиолдолд би хувиасаа хөрөнгө гаргаж улсын ажлыг хийж байсан гэдгийг ч мөн хэллээ.
Тэрээр сэтгүүлчдийн цөөн асуултад ингэж хариулсан юм.
-Сайншандад байгаль орчны үнэлгээ хийсэн компанийн эмэгтэй ажилчдыг мөн хорьсон байсан?
-Тэр компанийг сонгон шалгаруулах ажлыг би биш, ҮХААЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга хариуцсан. Тэр компани мөнгөө ч бүрэн аваагүй юм билээ. Гэтэл захирлуудыг нь орилж, хашгичуулан баривчилж байна.
-Төмөр замын төсөл дээр голдуу гадаадын команиуд ажилласан. Тэд хуурамч бичиг баримт бүрдүүлсэн гэдэг?
-Юу гэж дээ. Хуурамч бичиг баримт гэдэг ойлголт миний ой сэтгэхүйд байхгүй. Монгол Улсыг олон жилээр хүчгүйдүүлэн, хараат бус болгон, тамирдуулсны дараа хүссэн зүйлээ хийнэ. Энэ бол улс төрийн хэрэг.
-Тэгвэл хэн үүнийг хийж байгаа юм бэ?
-Нүүрстэй нам гэж би байнга хэлдэг. Тэд намууд руу шургалчихсан. Цаашид би илүү ихийг илчилнэ. Шүүх хурал хэрхэн өндөрлөхийг харж л байя. Монгол цагдаа нар хөхүүл эмэгтэйчүүдэд хэрхэн хүчээ гаргадгийг гамин цэргийг ялсан өдөр /3 сарын 18/ харъя.