Хаягдал түүхий эдээс дизель түлш, шатахуун гарган авч байна
2016.03.17

Хаягдал түүхий эдээс дизель түлш, шатахуун гарган авч байна

УИХ-ын гишүүн Н.Батбаяр, М.Батчимэг, С.Одонтуяа нар энэ сарын 10-наас 14-ний өдрүүдэд Орхон, Булган, Хөвсгөл аймагт Чингис бондын санхүүжилтээр хэрэгжиж буй төсөл, үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцлаа.

Шинэчлэлийн Засгийн газраас экспортыг орлох, импортыг нэмэгдүүлэх зорилгоор үндэсний үйлдвэрлэлүүдийг дэмжсэн бодлого хэрэгжиж, орон нутгуудад үйлдвэрлэл, бүтээн байгуулалтын буухиа үргэлжилсээр байгаа юм. Орхон аймагт гэхэд 34 төсөл 57.7 тэрбум төгрөг, Булган аймагт 40 төсөл 16.4 тэрбум төгрөг, Хөвсгөл аймагт 40 төсөл 99.4 тэрбум төгрөгийн дэд бүтэц, автозам, хувийн хэвшлийн үйлдвэрийн төсөл, хөтөлбөрүүд тус тус хэрэгжиж байгаа аж. Эрдэнэт хотод ажиллахдаа хэд хэдэн үйлдвэрээр орсон бөгөөд “Монпити Ойл’ ХХК-ийн үйл ажиллагаатай танилцсан юм. Тус үйлдвэр нь хаягдал түүхий эдээс дизель түлш, авто бензин гарган авч байгаа гэнэ.

Түүнчлэн “Эрдэнэт хивс” компани тоног төхөөрөмж, технологийн шинэчлэлийг дэмжин Нано боловсруулалтын шугам,

угаах үйлдвэрийн техник технологи, шинэ техник технологийн шинэчлэлт зэрэг нийт гурван үйлдвэрт зориулж 13.3 тэрбум төгрөгийн санхүүжилтийг авсан аж. Гадагшаа урсаж  байгаа мөнгийг дотооддоо үлдээх зорилгоор Засгийн газраас 2012-2016 онд Төмөрлөгийн үйлдвэрлэлийг дэмжих хөтөлбөр хэрэгжүүлж эхэлснээр анхны металлургийн цогцолбор ашиглалтад орсон нь “Бэрэн" ХХК-ийн барилга арматурын үйлдвэр аж. Импортын хараат байдлаас гарах, барилгын арматурын импортын хэрэглээг багасгаж, хэрэгцээт зах зээлийн 50 орчим хувийг буюу 200 мян. тн ган, төмрөн бүтээгдэхүүн үйлдвэрлэж дотоодын зах зээлийг хангах боломжийг бүрдүүлэн ажиллаж байна.

Булган аймагт Эгийн голын 220 МВт-ын хүчин чадал бүхий усан цахилгаан станц барих төсөл хэрэгжиж буй. Эгийн голын усан цахилгаан станц ашиглалтад орсноор эрчим хүчний эх үүсвэрийн бүтцийг сайжруулах бөгөөд Монгол Улс г.орим тохируулгын болон аваарын нөөц хүчин чадалтай болох юм. Мөн эрчим хүчний хараат байдлаас гарч, цахилгаан эрчим хүчний импортыг  бууруулж, жил бүр ОХУ-ын эрчим хүчний сүлжээнд төлж  буй 25 сая ам.долларын  гадагшлах мөнгөн урсгалыг  зогсоон дотооддоо ' боломжтой болно.

Үүнээс гадна тус аймагт барилгын материал газар тариалан, мал аж ахуй хөнгөн үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний төслүүд үйл ажиллагаагаа явуулж байна. 

Мөн бондын хөрөнгөөр Уньт-Тариалан-Мөрөн  чиглэлийн авто зам тавигдсанаар Улаанбаатар Хөвсгөл чиглэлд зорчиход саадгүй хамгийн багадаа зургаан цаг зарцуулдаг болжээ. Хөвсгөл аймагт хэрэгжиж буй бас нэг томоохон төсөл бол талх нарийн боовны “Хөвсгөл  аяны жолоо”компанийн талх нарийн боовны үйлдвэрлэл  гэнэ. Тус компани гурилын үйлдвэрийг өргөтгөх  "Хүнсний манлай тоног төхөөрөмж шинэчлэх зорилгоор 150 сая  төгрөгийн санхүүжилт авч, өдгөө Мөрөн хотноо үйлдвэрлэлээ амжилттай хэрэгжүүлж байгаа юм байна.