УИХ-ын гишүүн О.Содбилэг хувийн хөрөнгөөр Эрдэнэт хотыг тохижуулсаар
УИХ-ын гишүүн О.Содбилэг Орхон аймагт ажиллаа. Тэрээр тус аймагт эрүүл мэнд, боловсрол, хүүхэд, ахмадуудад чиглэсэн дөрвөн төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байгаа.
Улсын төсөв хүнд гэдэг шалтгаанаар эрүүл мэндийн салбарт хийгдэх ёстой байсан хөрөнгө оруулалт танагдсан. Харин УИХ-ын гишүүн О.Содбилэгийг Орхон аймаг дахь бүсийн оношилгоо эмчилгээний тасагт ажиллах үеэр тоног төхөөрөмжийн дутагдалаас болж аймгийн хэмжээнд төрөлт хүндэрч байгааг эмч нар уламжилсан байна. Энэ дагуу тэрээр төрөх нярайн тасагт нэн шаардлагатай байсан инкубатор, нярайн шарлагын аппарат, ургын болон өвчтөний монитор, ор зэрэг тоног төхөөрөмжийг хувийнхаа хөрөнгөөр шат дараатай шийдвэрлэн өгч байна.
Мөн тэрээр Олон улсын ахмадын өдрөөр Эрдэнэтийн ахмадуудад зориулан “Ахмадын өргөө” барьж өгсөн. Ман улсын ирээдүй болсон хүүхэд багачуудад Орхон аймгийн бүх хороодод хүүхдийн тоглоомын талбай, бүх цэцэрлэгүүдэд хөгжмийн танхим, тоглоом, сандал, ширээ ор зэргийг нийлүүлж, багш нарыг компьютерээр хангажээ.
/2-р хэсэг/
Эрдэнэт хотын 25 байршилд тус бүр 15 сая төгрөгийн үнэтэй АНУ-д үйлдвэрлэсэн хүүхдийн тоглоомыг хороодын засаг даргад нь хүлээлгэн өглөө. Аймгийн хэмжээнд хүүхдүүдэд зориулсан чөлөөт цагаа өнгөрөөх тоглоомын талбай хомс байдаг юм байна. Хувийнхаа хөрөнгөөр хүүхдүүдэд зориулсан тоглоомын талбай байгуулж өгсөн нь иргэдийн талархалыг хүлээж байлаа.