Жагсаалтын 28-ыг байхгүй болгох ёстой
“Тодруулга” булан хүрч байна.
УИХ-ын гишүүн Х.Болорчулуун: Шинэ сонгуулийн хуулиар ганц өөрчлөх юм байсан нь Үндсэн хуулийн зөрчилтэй жагсаалтаар намын нэрийн ард орж байгаа байдал. Энэ бол үндсэн хуулийн зөрчилтэй асуудал боловч үүнийг засаагүй. Сонгуулийн хуулийн шинэчлэлээр намууд хүч түрэн, намынхаа эрх ашгийг бодоод үндсэн хууль зөрчсөн. Жагсаалт гэдэг бол угаасаа байж болохгүй. Ард түмний шигшүүрээр гарч ирэхгүй хүмүүс намын нэрийн ард нуугдан, намдаа мөнгө өгч байгаад л орж ирэх гэж байна. Тойрогт ажиллаж байхад ард иргэд “жагсаалтын хүмүүсийг байхгүй болгож байж Монгол нэр цэвэршинэ” гэж хэлдэг. Тэрэнтэй санал нийлж байгаа.
УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва: Ийм хуулийн төсөл оруулж ирвэл дэмжинэ. 28 байтугай жагсаалтгүй байх ёстой. 28-наас хэдий чинээ бага байна төдий чинээ сайн. 28 байхгүй бол бүр сайн. Сонгинохайрхан дүүрэг 320 гаруй мянган хүн амтай. 10 гаруй хувийг эзэлдэг. Хүний тоогоор харьцуулвал найман гишүүнтэй байх ёстой юм. 80-90 мянган хүнтэй аймгаас хоёр гишүүн сонгогдож байхад 320 мянган хүн амтай дүүргээс гурван гишүүн байна гэдэг амаргүй. Иргэдтэй уулзаж байхад уулзалт бүр дээр 28 буруу шүү гэж байсан. Үүнийг хүчээр баталсан. Би бол үүнийг дөрвөн жил эсэргүүцэж дугарлаа. Харамсалтай нь болчихсон. Багасгахыг зөв гэж үзэж байгаа.
Бүрэн эхээр нь бичлэгээс....