2009.01.05

Су.Батболд:УИХ-ын гишүүд ёс зүйн дүрэмтэй болно

УИХ дахь МАХН-ын бүлэг таван Ажлын хэсэг байгуулсан тухай «Өнөөдөр"-мэдээлсэн. Зургаан сараар дарга нар нь солигдож байх аж. Улс төр, төрийн байгуулалтын Ажлын хэсгийн ахлагч Су.Батболдтой ярилцлаа. Тэдний баг 12гишүүн юм байна.

-Намын бүлэг нь УИХ дахь бүтцийн байгууллагад хамаардаг. Тийм учраас Парламентаар хэлэлцэж буй асуудлыг эхлээд намын бүлгээр хэлэлцэж улс төрийн дүгнэлт гаргадаг. Түүний дараа холбогдох Байнгын хороодод шилжүүлдэг дэгтэй. Аливаа асуудлыг бүлгээр хэлэлцэх явцыг түргэтгэх, гишүүдийн оролцоог нэмэгдүүлэх, асуудалд бодитой хандах зорилгоор Ажлын хэсгүүд байгуулсан.Миний ахалж буй Ажлын хэсэг улс төр, төрийн байгуулалт, захиргааны байгууллагатай холбоотой асуудлаар судалгаа хийж, дүгнэлт гаргаснаа бүлэгтээ танилцуулах үүрэгтэй.

-ТанайАжлын хэсэг юунаас ажлаа эхлэв.
 

-Сонгуулийн тухай хууль, Улс төрийн намын болон УИХ-ын тухай, УИХ-ын дэгийн тухай зэрэг хууль, улс төр төрийн байгуулалт, засаг, захиргаатай холбоотой асуудлаар Ажлын хэсэг дүгнэлт гаргаж. намын бүлэгт танилцуулна.

-УИХ-ын гишүүний ёс зүйн дүрэмтэй болох тухай яриад нэлээд хугацаа өнгөрсөн. Ес зүйн Байнгын хороо байгуулах талаар Та санал гаргаж байсан. Танай Ажлын хэсэг энэ асуудлаар ямар үүрэгтэй ажиллах вэ?

-УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл, Л.Гантөмөр бид хэд хамтраад Ёс зүйн байнгын хороо байгуулах, түүний дүрмийн төсөл болон УИХ-ын гишүүний ес зүйн дүрэм санаачилж өргөн барьсан. Өмнөх УИХ хэлэлцэхээр болж анхны хэлэлцүүлгийн үеэр 2004-2008 оны парламентын бүрэн эрх дууссан. Одоо тэдгээр төсөл дээрээ ажиллаж байна.Ёс зүйн дүрэм боловсруулах УИХ-ын Ажлын хэсгийн ахлагчаар Н.Энхболд, гишүүнээр нь би. С.Оюун, Ес зүйн дэд хорооны дарга Г.Баярсайхан нар ажиллаж байгаа. Анхны төслийг хэлэлцүүлэх, дахин боловсруулж өргөн барих уу гэдгээ ярилцаж байна.

-Ёс зүйн дүрэм зөвхөн УИХ-ын гишүүдэдүйлчлэх нь ээ?

-Засаг даргаас Ерөнхийлөгч хүртэлх албан тушаалтнууд Төрийн өндөр албан тушаалтны ёо зүйн дүрэмд хамаарахаар анхны төсөлд тусгасан байсныг болиод зөвхөн УИХ-ын гишүүн, Парламентаас томилогддог албан тушаалтнууд Ес зүйн дүрэмд хамаардаг байхаар өөрчилсөн. Ерөнхийлөгч болон түүний томилдог .албан тушаалтан, Засгийн газар, төрийн байгууллагын бусад албан тушаалтнууд тус тусдаа ёс зүйн кодекстой байх зарчимд хүрсэн. Хэлэлцүүлгийн явцад энэ талаар сайтар ярилцах байх.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.