Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын магадлан итгэмжлэлийн шалгуур үзүүлэлт болон тусгай зөвшөөрлийн журмын шинэчлэлийн талаарх уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулав
БМИҮЗ-ээс “Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын магадлан итгэмжлэлийн шалгуур үзүүлэлт болон тусгай зөвшөөрлийн журмын шинэчлэл”-ийн талаарх уулзалт, хэлэлцүүлгийг 2016 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр Хөдөлмөрийн яамны хурлын танхимд зохион байгуулав. Хэлэлцүүлэгт ХЯ, БСШУЯ-ны Мэргэжлийн боловсрол хариуцсан мэргэжилтэнүүд болох 25 хүн оролцлоо.
Уулзалт, хэлэлцүүлгийг нээж Хөдөлмөрийн яамны МБСБЗГ-ын дарга Б.Алтанжаргал үг хэлсэн бол Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн дэд дарга, ажлын албаны захирал Х.Батсайхан “БМИҮЗ-ийн үйл ажиллагаанд гарч буй эрх зүйн шинэчлэлт”-ийн талаар мэдээлэл өглөө.
Хэлэлцүүлэгт :
Техникийн болон мэргэжлийн сургуулиудын холбооны тэргүүн, “Шинэ иргэншил” МСҮТ-ийн захирал Ж.Юра “Магадлан итгэмжлэлийн шалгуур үзүүлэлт боловсруулахад баримталсан бодлого, чиглэл”, Техник, мэргэжлийн боловсрол, сургалтын хөгжлийн ассоциацийн захирал Б.Мишигжав Шалгуур-1 “Захиргаа, удирдлага” , ТТДС-ийн дэд захирал, сургалтын албаны дарга Нарантуяа Шалгуур-2 “Сургах ба сурах үйл ажиллагаа” , Хүнс, технологийн Политехник коллежийн дэд захирал н.Дарьхүү Шалгуур-3 “Багш, ажилтан” , МБС-ын салбарын судлаач, доктор С.Цээпил Шалгуур-4 “Сургалтын үйл явцын судалгаа, хөгжил”, Техникийн болон мэргэжлийн сургуулиудын холбооны тэргүүн, “Шинэ иргэншил” МСҮТ-ийн захирал Ж.Юра Шалгуур-5 “Суралцагчдад чиглэсэн үйлчилгээ”, Уул уурхайн үндэсний ассоциацийн тэргүүн- н.Алагаа Шалгуур-6 “Нийгмийн түншлэл, хамтын ажиллагаа”, ХЯ-ны МБСБЗГ-ын ахлах мэргэжилтэн Р.Эрдэнэтуяа Шалгуур-7 “Нөөц, Техникийн болон мэргэжлийн сургуулиудын холбооны тэргүүн, “Шинэ иргэншил” МСҮТ-ийн захирал Ж.Юра Шалгуур-8 “Үндэсний болон ОУ-н хөдөлмөрийн зах зээлийн шаардлага, сургалтын байгууллгын нийлүүлэлтийн дүйцэл”, ЕХ-ны чанарын баталгаажилтын дотоодын зөвлөхөөр ажиллаж байгаа МБС-түншлэл ТББ-ын гүйцэтгэх захирал Ч.Тунгалаг “БСШУ-ны сайдын 2011 оны 386 “Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллага байгуулах тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичигт тавигдах шаардлага” журмыг шинэчлэх шаардлага, судалгаа, ХЯ-ны МБСБЗГ-ын ахлах мэргэжилтэн Б.Болор-Эрдэнэ “Шинэчлэн боловсруулсан журмын төсөл танилцуулга” гэсэн сэдвүүдээр төсөл танилцуулан оролцогчдод мэдээлэл өгч, санал зөвлөмжийг авлаа. Хэлэлцүүлэгт оролцогчдын санал, зөвлөмжийг тусган БМИҮЗ-ийн Үндэсний зөвлөлөөр батлуулахаар ажиллаж байна.