“Bluefin” үйлчлүүлэгчдээ татах бас нэгэн санаа олж, салбараа өргөтгөж байна
2016.01.15

“Bluefin” үйлчлүүлэгчдээ татах бас нэгэн санаа олж, салбараа өргөтгөж байна

Тэд өөр өөрийн гэсэн онцлог, өнгө төрхөө олж, үйлчлүүлэгчдээ нэгэнт татжээ. Гурван салбар тус бүр бие даасан, онцгой орчин..

Амтлаг, шүүслэг стейкээрээ Монголын рестораны зах зээлд хувьсал хийж, бүх төрлийн шарсан мах, далайн гаралтай хоолоороо үйлчлүүлэгчдээ татаж чадсан Bluefin The Steakhouse,

Органик, олон төрлийн амин дэмээр баялаг Америк болон Ази хоолоор дайлах Bluefin Le Bistro

ТЭГВЭЛ BLUEFIN  CUISINE D'ART ЯМАР ГЭЖ? ЯМАР БОЛСОН БЭ?

Монголын шилдэг болоод залуу зураачдын шинэ шинэ уран бүтээлүүд, шилдэг DJ нарын залуусыг доргиох set-үүд, Монголын Бартендеруудын холбооны чадварлаг бартендерүүд... Энэ бүгд Bluefin Cuisine D'art-д

"Bluefin" Монголын рестораны зах зээлд нэгэн шинэ уур амьсгал нэмлээ.

Хаалга татан ороход найрсагаар тосон угтах үйлчилгээний ажилтнууд, рестораны ханаар дахин давтагдашгүй уран зургууд, орчин үеийн хөгжимлөг нээлттэй орчин, биеэ үл барих залуусын давалгаа, хөнгөн шуурхай үйлчлэх зөөгчид... Энэ бол уух зүйлсийн урлагийг нийтэд түгээх зорилготойгоор үйл ажиллагаагаа тэлж буй “Bluefin Cuisine D'art” рестораны өнөөдрийн өнгө төрх.

"Bluefin" сүлжээ рестораны тус салбарын хэрэглэгчиддээ санал болгох гол бүтээгдэхүүн бол коктейль. Тэр дундаа “Bluefin” нэрийн олон төрлийн органик, эрүүл коктейлиүд. Bluefin Cuisine D'art рестораны D үсгийн тайлал нь Drink+Art.

"...Өдөр бүр тогтмол 22 цаг хүртэл ажилладаг рестораны үйл ажиллагаа хэвээр үргэлжилж, нэмэлтээр долоо хоногийн Лхагва, Пүрэв, Баасан, Бямба гаригуудад 22:00-04:00 цаг хүртэл лоунж хэлбэрээр ажиллахаар болсон байна."

ШИНЭЛЭГ УУР АМЬСГАЛ, ШИНЭ АМТ МЭДРҮҮЛЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА

Ийнхүү үйл ажиллагаагаа тэлж байгаагаа албан ёсоор зарласан нээлтийн арга хэмжээнд 200 гаруй зочид төлөөлөгч, байнгын үйлчлүүлэгчид, нээлтийн арга хэмжээг сонирхсон залуус ирсэн байна. Тэд бүгд чөлөөтэй, нээлттэй орчинд хүссэнээ захиалж, сонирхлоороо нэгдэж байлаа.

Рестораны бизнесийн орон зайг соргог, бодитоор мэдэрч чаддаг “Bluefin” компанийн захирал П.Ганбаттай нээлтийн үеэр цөөн хором ярилцлаа.

"Bluefin" компанийн захирал П.Ганбат

Энэ салбарын гол онцлог?

Бид “Steakhouse”, Le Bistro гэх зэргээр рестораны төрөлжсөн, онцлог үйл ажиллагаа явуулдаг. Энэ удаад Drink D'art буюу Уух зүйлсийн урлагийг түгээх үүднээс үйл ажиллагаагаа тэлж байгаа нь энэ.

Бид органик ургамал, жимсээр уух зүйлсийг яаж урлаж болдогийг харуулж, нотлохыг зорьж байна.  

Орчин үеийн шинэлэг “Lounge” гэсэн үг л дээ. 

Ямар хүмүүст зориулав?

Орчин үеийн залуусын хэв маяг цаг үеэ даган өөрчлөгдөж байна. Энэ ч агуулгаараа уух зүйлсийн зүй, зохистой хэрэглээг эрхэмлэдэг, шинэлэг уур амьсгал, амтыг мэдрэх хүсэлтэй хүн бүхэнд манай рестораны үүд хаалга нээлттэй. Тохилог, тухтай, гэртээ байгаа мэт чөлөөт орчныг бүрдүүлсэн “Coctail house” гэж ойлгож болно.

Энэ бүхнийг дагаад хоолны сонголт бусад салбараасаа өөр байх уу?

22 цаг хүртэл ажиллах рестораны хоолыг аль болох бусад салбараас онцлог, олон төрлийн сонголтыг үйлчлүүлэгчдээ санал болгохыг зорьж байна.  

Энэхүү ресторан, “Coctail house”-ийг зорьж ирэх хүмүүст юу амлах вэ?

Өнөөгийн үйлчилгээний салбар тэр дундаа рестораны салбарт дутагдаж, хүлээгдэж буй тэр хэлбэр, соёлыг түгээж, үйлчлүүлэгчдэдээ шинэлэг, чанартай бүхнийг мэдрүүлэхийг хичээх болно.

Шинэлэг амт мэдрүүлэхэд бартендерууд чухал байх?

Санал нийлж байна. Бид Монголын Бартендеруудын холбооны Ерөнхийлөгч С.Одхүүтэй хамтран ажиллаж байна. Цаашид ч манай ресторанд ажиллаж,  манай үйлчлүүлэгчдэд өөрийн онцлог, эрүүл коктейлиудаар үйлчлэх болно.

БИД ШИНЭ ШАТАНД ГАРЧ БАЙНА


"Bluefin" компанийн маркетингийн менежер М.Мөнхшүр

"Drink art" болгон үйл ажиллагаагаа өргөжүүлж байгаагийн гол зорилго?

Бидний санаа, зорилго биеллээ олж байгааг харахад таатай.

Бид хоолны амт, үйлчилгээний чанараараа олонд танигдсан. Одоо бидний дараагийн алхам бол өнөөгийн залуусын уух зүйлсийн хэрэглээг шинэ шатанд гаргах юм. Ингэхдээ яаж бусдаас өөр, шинэлэг байх гэж бодож, боловсруулж байгаад Монголын хөрсөнд ургадаг органик ургамал, жимсийг ашиглан өөр онцлог амтыг мэдрүүлэхийг зорьсон. Бид уух зүйлс урлахыг зорьж байна.

Энэ бол зөвхөн эхлэл. Их хотын залуус тансаг орчинд, органик коктейль амталж, чадварлаг DJ нарын доргио хөгжимд бүжиглэх газар нэгээр нэмэгдснийг дуулгахад таатай байна.

Үйлчлүүлэгчид хэрхэн хүлээн авч байна?

Бидний төсөөлж, тооцоолж байснаас илүү олон хүн ирлээ. Үйлчлүүлэгчид манай коктейлийг маш их сонирхож байна. Тиймээс цаашид уух зүйлсийн соёлыг түгээх ажил дээр илүү анхааран ажиллах болно. Bluefin Drink d’art нь шинэ соргог зүйлд дуртай хэн бүхэнд нээлттэй байх болно.

"Bluefin" компанийн удирдлага, менежментийн баг

Нээлтийн арга хэмжээний үеэр залуусыг шинэ, сонирхолтой сонголт хийж, тогтсон хэв маягаа өөрчлөхийг жүжигчин, СТА А.Анхбаяр уриалж байлаа. Түүнтэй цөөн хором ярилцсан юм.

Жүжигчин, СТА А.Анхбаяр

Та “Bluefin”-ээр тогтмол үйлчлүүлдэг үү? Танд хэр санагддаг вэ?

Bluefin бол дэлхийн стандартад нийцсэн ресторан. Стейкээрээ хувьсал хийсэн гэж хэлж болно. “Bluefin”-д орох болгонд гадныхан их байдаг.

Орж ирээд л Монголын шинэ залуу, шилдэг зураачдын бүтээлүүдийг сонирхож болно. Далайн болон бусад бүх төрлийн хоолыг амт, чанартай хийж, хэрэглэгчдэд танигдаж чадсан. Одоо бол уух зүйлсийн урлаг руу чиглэж байна.

Та “Bluefin”-ийн коктейлийг амталж үзэв үү?

Би согтууруулах төрлийн ямар нэгэн зүйл хэрэглэдэггүй. Гэхдээ миний бодлоор “Bluefin”-ийнхэн Монголын “сайн” гэсэн бартендеруудтай хамтран ажиллаж байгаа учраас хэрэглэгчдийг татаж чадах байх гэж бодож байна.

Тэдний бодож, сэтгэсэн зүйлс хүмүүст зөв агуулгаар хүрээсэй.

Лхагва-Бямба гаригуудад уух зүйлсийнхээ сонголтыг өөрчлөхийг уриалж, эрүүл бүтээгдэхүүн, үйлчилгээ санал болгож байгаа нь таалагдаж байна.

Энэ салбарыг сонирхон үйлчлүүлэх хүмүүст юу хэлэх вэ?

“Bluefin”-ийн байнгын үйлчлүүлэгчид улам нэмэгдэх байх. Хүмүүст туршиж үзээрэй гэж хэлье. Сонирхолтой орой байх болно.

Уух зүйлсийг анхнаас нь зөв хэвшүүлэх үүднээс 2012 онд байгуулагдаж, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, 30 орчим бартендер гишүүнчлэлтэй "Монголын Бартендеруудын Холбоо"-той хамтран ажиллаж байна. Тус холбооны тэргүүн С.Одхүү нээлтийн үеэр залуусын захиалгын дагуу коктейль бэлтгэж байсан юм.

Монголын Бартендеруудын холбооны Ерөнхийлөгч С.Одхүү

Хэдэн төрлийн коктейль бэлдэж байна? Эрүүл хэрэглээ гэж юуг хэлээд байна?

Өнөөдрийн хувьд 10 төрлийн “Bluefin”-ийн нэрийн коктейлийг үйлчлүүлэгчдэд санал болгож банйа. Бусад газруудад байдаггүй, өвөрмөц, онцгой шинж чанартай, харагдах байдал, үнэр, амтын хувьд дахин давтагдашгүй...

Зөвхөн “Bluefin” нэрийн коктейлийг бэлтгэж байна.

Хоолны амталгаа, орцонд ихэвчлэн ашиглагддаг ганга, розмарин, зуун хувийн жимсний шүүс зэрэг бүтээгдэхүүнийг коктейль найруулахад ашиглаж байна. Зохистой хэмжээг тааруулж, өвөрмөц амт гаргаж болдгийг харуулахыг зорьсон.

Залуусын хэв маяг, сэтгэл хөдлөл, амьдралын хэмнэлийг илтгэх өөр өөрийн set-үүдийг DJ BTB, Бодьхүү, Eamar нар өөрсдийн set-үүдийг толилуулсан юм. Цаашид долоо хоногийн дөрвөн өдөр залуусын сонсох дуртай, тэдэнд таалагддаг DJ нарыг урьж авчран, SET-ийг толилуулах юм байна.

Монголын шилдэг DJ нар

ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИД СЭТГЭЛ ХАНАМЖТАЙ БАЙНА

Тэд өвөрмөц амттай Bluefin нэрийн коктейлийг таашаан хүртэхийн сацуу халуун дотно яриа өрнүүлж байлаа. Тэднээс төлөөлөл болгон сэтгэгдлийг нь сонслоо.

 

Өмнө нь энэ салбараар үйлчлүүлж байв уу? Өнөөдөр хэрхэн өөрчлөгдсөн байна?

Үйлчлүүлэгч Я. Учрал:

Үйлчлүүлж байсан. Хоол нь дажгүй.

Үйлчлүүлэгч Х.Намуун:

Тохилог, дажгүй санагдаж байна. Шинэлэг уур амьсгалыг бүрдүүлж чадсан. Хөгжимлөг орчин байна.

Үйлчлүүлэгч Н.Байгаль:

Үйлчлүүлж байсан. Өнөөдөр тэс өөр орчин угтан авлаа. Өмнө нь сонгодог хэв маягтай байсан бол өнөөдөр чөлөөтэй, залуучуудад зориулсан орчин бүрдүүлсэн байна. 

Тэдэнд орчин, үйлчилгээ нь таалагдаж байна.
Яагаад Bluefin Cuisine D'art-ийг сонгох болов?

Үйлчлүүлэгч А.Ану:

Хоолнууд нь маш амттай. Өнөөдрөөс Drink art болж байгаа гэдгийг дуулаад яаж өөрчлөгдсөнийг мэдэхээр ирсэн. Таалагдаж байна.

Үйлчлүүлэгч Э.Батжаргал:

Залуучуудад зориулсан орчин бүрдүүлж чадсан байна. Гэртээ байгаа мэт чөлөөтэй, тухтай, сонирхолтой байна.

Уншигч та уух зүйлсийнхээ сонголтыг өөрчилж, эрүүл хандлагатай байгаарай. 

Гэрэл зургийг Г.Даваадорж