Генералуудад хаус олгох ажил өмнөх засгийн үед эхэлсэн. Одоо ч үргэлжилж байна
2015.12.22

Генералуудад хаус олгох ажил өмнөх засгийн үед эхэлсэн. Одоо ч үргэлжилж байна

Генералуудад хаус олгох ажил өмнөх засгийн газрын үед эхэлсэн. Одоо ч үргэлжилж байна.

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр “Өнөөдөр Монгол улсад зэвсэгт хүчинд залуу нас ухамсарт амьдралаа зориулсан ялангуяа 20-р зууны хүйтэн дайны үеийн хүнд бэрхийг нуруундаа үүрсэн ахмад буурлууд цэргийн дээд цолтон 20 гаруй хүн бий. Үе үеийн батлан хамгаалахын сайд нар ахмад дайчиддаа хүндэтгэл үзүүлж анхаарч ирсэн уламжлалтай.

УИХ-ын гишүүн Л.Болд сайд байхдаа анх санаачилга гаргаж өндөр настан таван генералд санзайд амины орон сууцны газар олгож зуслангийн байр барихад нь санхүүгий дэмжлэг үзүүлэх ажлыг эхлүүлсэн байдаг. Ийм байр бариулах шаардлагатай 23 хүний нэр гарсан. Үүнийг үргэлжлүүлсэн. Энэ ажил өнөөдөр ч үргэлжилж байгаа. Одоогоор 10 гаруй хүн зуслангийн сууцтай болсон нэг бүрт нь 50 орчим сая төгрөгийн дэмжлэг үзүүлхээр төлөвлөсөн” гэлээ.

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр: Хэрхэн урамшуулах уу гэдгийг тодорхой болгосон, журмалсан ажлыг би үргэлжлүүлсэн. Энэ ажил үргэлжилж байгаа. Чөлөөнд гарсан 23 ахмад дайчиндаа хүндэтгэл үзүүлэх, нийгмийн асуудалд нь анхаарал тавих ажлууд явагдаж байгаа. Энэ бол батлан хамгаалах яамны бодлого юм.

Бүрэн эхээр нь бичлэгээс ...